Фламинготой эдлэл цуглуулагч “Гиннес”-ийн амжилтыг шинэчлэв


АНУ-ын Флорида мужийн Окала хотын иргэн Синди Данлоу “Гиннес”-ийн амжилтыг шинэчлэн тогтоожээ. Түүнийг ягаан өнгөтэй фламинго шувууны зураг, хэлбэртэй эд зүйлсийн дэлхийн хамгийн том цуглуулгатай хэмээн номд бүртгэсэн аж. Тэрбээр 1960 оноос ийм төрлийн эдлэл, хэрэглэлийг цуглуулж эхэлсэн бөгөөд хамгийн анхны тоглоомоо хуучин барааны дэлгүүрээс худалдаж авч байжээ. Орон нутгийн музейд дэлгэсэн түүний цуглуулгад фламинго шувууны зурагтай аяга, ээмэг, тоглоом, чимэглэл, соронз, тавилга зэрэг төрөл бүрийн эд зүйлс багтсан байна. Синди цуглуулгадаа багтаж буй эдлэл бүрийнхээ зургийг нэгбүрчлэн дарж “Гиннес”-ийн хороо руу илгээжээ. Тэрбээр фламинго шувуутай холбоотой 865 эд, зүйлийг эзэмшдэг тул 619 цуглуулгатай өмнөх эзэмшигчийн амжилтыг шинэчлэн тогтоожээ.
А.ДАВААХҮҮ
Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН СОНИН

  • Шинэ
  • Их уншсан