М.Нандин-Эрдэнэ, Х.Амартүвшин нарын тулааны товыг зарлав


БНСУ-ын нийслэл Сөүл хотын "Jangchung" спортын ордонд холимог тулааны "Road FC" холбооны шилдэг 16 тамирчны хоёр дахь тулаан ирэх долоодугаар сарын 15-нд болох тов гарлаа. Нэг сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд манай тулаанч М.Нандин-Эрдэнэ, Х.Амартүвшин нар хүч үзнэ. Тэд эхний ялалтаа илт давуу байгуулсан бөгөөд дараагийн тулааны салхийг Х.Амартүвшин Японы тамирчин Сасаки Шинжитэй хагалах юм. Харин М.Нандин-Эрдэнэ Бразилийн Тонихо Фүриатай тулалдана. Сануулахад, эхний тулаанд М.Нандин-Эрдэнэ өрсөлдөгчөө цэвэр ялсан бол Х.Амартүвшин урд хөршийн тамирчныг 55 секундэд буулган авсан билээ.
Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН СОНИН

  • Шинэ
  • Их уншсан