Люпита Нионго Рианнатай хамт кинонд тоглоно


“Netflix” компани дуучин Рианна ба жүжигчин Люпита Нионго нарыг шинэ төсөлд оролцохыг санал болгожээ. Энэ киноны найруулагчаар Ава Дюверней ажиллахаар болсон байна. “Netflix”-ийн хамт олон шинэ киноныхоо гол санааг твиттер олон нийтийн сүлжээнээс авчээ. Тодруулбал, “Miu Miu” брэндийн загварын шоуны үеэр Рианна Люпита Нионго нарын хамт авахуулсан зурган доор нэгэн "Рианна яг л баян залуучуудын толгойг эргүүлдэг бүсгүй шиг гарчээ. Харин Люпита түүнд тусалдаг программист шиг харагдаж байна" хэмээн бичсэн нь цахим сүлжээгээр тархаж, долоо хоногийн онцлох жиргээ болжээ. Энэхүү жиргээнээс кино зохиолын санааг олжээ. Киноны зураг авалт ирэх жил эхэлнэ.
Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН СОНИН

  • Шинэ
  • Их уншсан