Марк Цукерберг 12 жилийн дараа их сургуулиа төгслөө


 “Фэйсбүүк” компанийг үндэслэгч Марк Цукерберг Харвардын их сургуульд хуулийн чиглэлээр докторын зэрэг хамгааллаа. 62.3 тэрбум ам.долларын хөрөнгөтэй, дэлхийн хамгийн чинээлэг эрхмийн тавдугаарт жагсдаг М.Цукерберг нь 2004 онд цахим сүлжээгээ үүсгэн байгуулахын тулд Харвардын их сургуулийг орхиж байсан аж. Тэрбээр ийнхүү 12 жилийн дараа тус сургуулийн 366 дахь удаагийн төгсөлтийн баярын үеэр дипломаа гардан авчээ. М.Цукерберг төгсөгчдөд хандан үг хэлэхдээ “Шинэ ажлын байрыг бий болгоод зогсохгүй шинэ зорилгыг бүтээх ёстой” хэмээсэн байна. Улс төрийн шинжээчид түүнийг хуулийн чиглэлээр зэрэг хамгаалсан нь улс төрд орохоор төлөвлөж байгаа хэрэг гэж таамаглаж байгаа аж. Мөн тэрбээр “Бид тогтворгүй цаг үед амьдарч байна. Эзэрхэг ёс, салан тусгаарлах болон үндсэрхэг үзлийг сөрж, эрх чөлөө, ил тод байдал, дэлхийн нийтийн хамтын нийгэмлэгийн төлөө тэмцэх нь чухал” хэмээжээ. Түүнчлэн өөрийн амьдарч байсан оюутны байрны өрөөнөөсөө шууд бичлэг хийж, оюутан ахуй үеэ дурссан байна. Их сургуулийн дотуур байранд анх үүсгэн байгуулсан “Фэйсбүүк” сүлжээг өдгөө 1.9 тэрбум гаруй хүн ашигладаг.
А.ДАВААХҮҮ
ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН ҮНЭН СОНИН

  • Шинэ
  • Их уншсан