Мессигийн ялыг хөнгөлжээ


Испанийн “Барселона” багийн довтлогч Лионель Мессид ногдуулсан 21 сарын хугацаагаар шоронд хорих ялыг Испанийн Дээд шүүх хөнгөрүүлжээ. Л.Мессийг 4.1 сая еврогийн татвараас зайлсхийсэн хэргээр 2016 онд шийтгэсэн билээ. Хөлбөмбөгчний эцэг Жорж Мессигийн шоронд хоригдох хугацааг татварын зарим хэсгийг төлсөн гэх үндэслэлээр хөнгөрүүлээд байгаа юм.
Испанид хоёр жилээс доош хугацааны хорих ялыг тэнсэн харгалзах ялаар сольдог журамтай аж. Оны шилдэг хөлбөмбөгчнөөр таван удаа шалгарч байсан Л.Месси хэрэгт холбогдолгүй гэдгээ мэдэгдэж байгаа юм. Харин шүүх “Орлогынхоо татвар төлөх ёстойг мэдэхгүй байна гэдэг бол байж боломгүй зүйл” гэж мэдэгдсэн байна. Жорж Мессиг 2007-2009 онд Белиз болон Уругвай улсын татварын таатай нөхцөлийг ашиглан гурван удаа луйвар хийсэн гэж буруутган торгууль тавьж байжээ. Түүнийг хүүгийнхээ нэр төрийг ашиглан Испанийн татвараас зайлсхийж хуурамч компаниуд байгуулсан гэж буруутгасан байна.
ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН ҮНЭН СОНИН

  • Шинэ
  • Их уншсан