Милан Кундерагийн романыг орчуулжээ

(2017.05.30-10:42:59)


 Орчин цагийн хүүрнэл зохиолын гарамгай мастеруудын нэг чех гаралт франц зохиолч Милан Кундерагийн “Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй” романыг орчуулагч Ж.Тэгшзаяа монгол хэлнээ орчуулжээ. Эл роман нь зохиолч Милан Кундерагийн нэрийн хуудас болсон бүтээл юм. Хүний мөн чанар, оршихуйн утга учрын тухай философийн эргэцүүлэл гаргалгааг романд өгүүлнэ. Утга зохиол судлаач Жон Сатэрлэнд энэхүү зохиолыг “Зарим роман эмгэнэлтэй, зарим нь зугаатай байдаг бол “Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй”-гаас аль алийг нь мэдэрч болно. Хүний оршихуйн олон хэмжээст, гүн бүтцийг чадварлаг, нэгд нэгэнгүй нээн үзүүлэхдээ уншигчид зугаатай, хоржоонт мэдрэмж төрүүлж, яруу өнгө аясаараа сэтгэлд гүнзгий ул мөр үлдээдэг нь зохиолын онцлог юм” хэмээн үнэлжээ.
Б.МӨНХ
ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН ҮНЭН СОНИН

  • Шинэ
  • Их уншсан