Дал модны алтан навчийг Рубен Эстлунд хүртлээ

(2017.05.30-10:55:50)


Шведийн найруулагч Рубен Эстлунд “Квадрат” киногоороо 70 дахь удаагийн Каннын кино наадмын тэргүүн дээд шагнал болох Дал модны алтан навч шагналыг хүртжээ. “Квадрат” кинонд орчин үеийн дүрслэх урлагийн музейн нэр хүндтэй сан хөмрөгч, христийн шашинт нэгэн залуугийн тухай өгүүлдэг аж. Харин Каннын кино наадмын Гран-При шагналыг Францын найруулагч Робин Кампильо “Минутад 120 цохилт” киногоороо хүртсэн байна. Бүрэн хэмжээний шилдэг кинонд олгодог “Алтан камер” шагналыг Францын найруулагч Леонор Серрай “Залуу эмэгтэй” киногоороо хүртсэн бол шүүгчдийн нэрэмжит шагналыг Оросын найруулагч Андрей Звягинцев “Хайр сэтгэлгүй” бүтээлээрээ хүртжээ. Найруулагч Фатих Акины бүтээл “Гундсан нь” кинонд бүтээсэн дүрээрээ Германы жүжигчин Диана Крюгер “шилдэг эмэгтэй жүжичин”, Линн Рамсейн найруулсан “Чи энд хэзээ ч байгаагүй” кинонд бүтээсэн дүрээрээ Америкийн жүжигчин Хоакин Феникс “шилдэг эрэгтэй жүжигчин”, “Мэхлэлт” киногоороо Америкийн найруулагч Софья Коппола шилдэг найруулагчаар тус тус тодорч, Каннын кино наадмын 70 жилийн ойн шагналыг жүжигчин Николь Кидманд олгосон байна.
Х.ЗАЯА
ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН ҮНЭН СОНИН

  • Шинэ
  • Их уншсан