“Бритиш Эйрвэйс”- ийн нислэг саатжээ


Их Британийн авиа компани “Бритиш Эйрвэйс”-ийн мэдээллийн технологийн системд томоохон хэмжээний доголдол үүссэний улмаас Лондоны Хитроу, Гатвик чиглэлийн бүх нислэгээ цуцалжээ. Гэвч мэдээллийн технологийн системд нь ийм алдаа гарснаар нислэг зогсч, түр хугацаанд эмх замбараагүй байдал үүсчээ. Энэ талаар “Бритиш Эйрвэйс” компани өнгөрсөн бямба гарагийн орой мэдэгдэл хийсэн байна. Тэд “Мэдээллийн технологийн системд томоохон хэмжээний доголдол үүссэн учраас агаарын тээврийн салбарт сөрөг нөлөө үзүүлж байна” хэмээн мэдэгдсэн байна. Компани эхэндээ Хитроу, Гатвик чиглэлийн нислэгийг оройн 18.00 цаг хүртэл цуцалсан гэж мэдэгджээ. Гэхдээ дараа нь залруулга хийж бүрэн цуцлагдсаныг анхааруулсан байна. Мэдээллийн технологийн системийн гэмтэлд гаднын хакерууд нөлөөлсөн гэх баталгаа олдоогүй ажээ. Түүнчлэн Италийн Ром болон Милан, Чехийн Прага, Шведийн Стокгольм зэрэг хот руу хийх нислэгийг хойшлуулж болзошгүй байдал үүсжээ.
ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН ҮНЭН СОНИН

  • Шинэ
  • Их уншсан