Гэрэл зургийн сурвалжлага: Хятад инновацийн гайхамшиг


БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Мэдээний захиргаанаас зохион байгуулсан “БНХАУ-ын инновацийн хөгжилд анхаарлаа хандуулъя” хэмээх арга хэмжээнд Монголын 47 сэтгүүлч хамрагдлаа. Өнгөрсөн сарын 31-нээс энэ сарын 6 хүртэл үргэлжилсэн сэтгүүлчдийн баг БНХАУ-ын Жэжиан, Гуандун муж дахь Ханжоу, Нинбо, Гуанжоу, Шэнжэнь хотод зочилж, дэлхийд нэр хүндтэй “Алибаба”, “Wechat”, Хиквишн, “Мөрөөдөл” хотхон, Нинбо, Жоушаны усан боомт зэрэг инновацийн салбарт шинэ техник технологи нэвтрүүлж буй компаниудын үйл ажиллагааг сурвалжилсан юм. Энэ үеэр Хятадын Шинжлэх ухаан, технологийн яамны газрын дарга Жан Шу “Хятад улс 2016 онд инновацийн судалгаанд нэг их наяд 550 тэрбум юань зарцуулсан. Өөрөөр хэлбэл, инновацийн салбарт оруулсан хөрөнгө оруулалтаараа дэлхийд хоёрдугаарт орлоо. Хятад улс сансрын хөлөг бүтээх, хиймэл дагуул хөөргөх, газрын гүнийг судалж шумбагч онгоц бүтээх зэрэг шинэ төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн” гэсэн юм. Ингээд Хятадын инновацийн хөгжил, шинэ техник технологийн талаар бэлтгэсэн гэрэл зургийн сурвалжлагаа хүргэе.



Гараждаа машинаа тавихад жолоочийн хэрэг байхгүй


Хятадын LEYARD үндэстэн дамнасан группийн өндөр чанарын LED дэлгэц дэлхийд тэргүүлдэг. Тус группийн бүтээгдэхүүн зах зээлийн 15 хувийг дангаар бүрдүүлж байна. Тэд Big Bang хамтлагийг тайзан дээр яг бодит юм шиг "амилуулжээ". Хүмүүс тайзан дээр хамтлагийнхантай хамт дуулж, бүжиглэж байна. Бараг хүн хийчихжээ, тэд


Бээжин хот, Жонгуанкан үндэсний инновацийн хөгжлийн бүс: Цахилгаан хөдөлгүүртэй, дээд хурд нь 120 км.цаг, дөрвөн секундын дотор 100 км.цаг хурдалж чадна. 4.8 метр урт хагас автомат, өөрийгөө зогсоолд зогсоох тохиргоо бүхий энэхүү машиныг ирэх онд 30-40 мянган ам.доллараар худалдаанд гаргана. Бүрэн автомат хувилбарыг 2020 онд зах зээлд нийлүүлнэ.



Устөрөгчөөс гаргасан цахилгаанаар ажилладаг эко машиныг зах зээлд нийлүүлж эхэлжээ

     

Хүссэн газарт тань хүргэж өгөх хоёр дугуйтай машин




Энэхүү 3D принтерээр хүний яснаас эхлээд байлдааны онгоцны сэлбэг хэрэгсэл зэрэг бүх төрлийн хатуу биетийг хэвлэх боломжтой.




Элсээр хийсэн ус нэвтрүүлдэг хавтан. Эдгээрийг ашигласнаар борооны ус хөрсөнд шингэж зам, талбайд ус тогтдоггүй



Эрдэнэшишийн хаягдлаар ус цэвэршүүлэх төхөөрөмж бүтээж, далайн усыг цэвэршүүлэн ногоон байгууламжаа усалж байна

Ханжоу хот дахь Соёл, бүтээлч парк: Буруу суувал энэ балны хошуу яаж ч оролдоод гарч ирэхгүй. Зөв цэх суувал түвэггүйхэн гарч ирнэ.



Эзнээ өөрөө дагаж “гүйдэг” ухаалаг чемодан



Дээрээс нь хэчнээн литр ус гоожуулсан ч энэ олон залгуур хэвийн ажиллана


Энэ хянах дэлгэцийг Хятадын цагдаагийн байгууллага хэрэглэж эхэлжээ. Нүүр царайны хувирлаар сэжигтнийг илрүүлдэг энэ дэлгэцийн ачаар Чанчуньд энэ сарын 2-нд хоёр сэжигтнийг саатуулжээ



С.Тулга

  • Шинэ
  • Их уншсан