“Говь” ХК-ийн үйлдвэрт гал гарчээ

(2017.06.15-2:07:16)

Монголын үндэсний томоохон үйлдвэрлэгчдийн нэг “Говь” ХК-ийн байранд өчигдөр орой гал гарчээ. Энэ талаар нийслэлийн Гал унтраах ангийн диспетчерээс тодруулахад “Оройн 20 цаг өнгөрч байхад дуудлага ирсэн. Манай Гал унтраах анги бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна” гэсэн юм. Түүнээс “Гал гарсан газарт 23 машин ажиллаж байгаа гэв үү” гэхэд “Нарийн тоо хэлж мэдэхгүй байна. Түүнээс олон машин ажиллаж байгаа” гэлээ. Сүүлийн үед бороо хур орохгүй, хуурайшилт ихтэй байгаагаас ой хээрийн түймэр хот, хөдөөд гарч байгаа тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг холбогдох газруудаас анхааруулсаар байна.

  О.Номин

  • Шинэ
  • Их уншсан