А.Баатархуяг: Сонгогчид 65 хүн гаргасан шокийнхоо хариуг авахаас МАН айж байна

С.Баяр ажлаа эхэлжээ. Хэрэв С.Ганбаатарыг хасахгүй бол М.Энхболд гурваар гарах аюул тулгараад байна. Энэ бол МАНАН-д сүйрэл юм. Н.Энхбаяр С.Ганбаатарт фон болж "бидэнд" гэж гүйсээр МАН-ын суурийг эвдэж эхэлжээ. М.Энхболд болон МАН-ын өнөөгийн удирдлагад дургүйцсэн жирийн гишүүд нь Н.Энхбаярыг дэмжиж ханарч байгаа нь батлагдсан байна. Тодорхой хэлбэл МАН, МАХН-ын электорал суурь яаж ч задарсан хэзээ ч АН-ын нэр дэвшигчид өгсөн түүх байхгүй юм. Тиймээс М.Энхболдын уналт С.Ганбаатарын оноо болж хувирч эхэлжээ. С.Ганбаатарыг Х.Баттулгын хуваагч гэж тооцож, санхүүжүүлж дэвшүүлсэн боловч МАХН гэдэг нам нь МАН-ын суурийг эвдэж эхэлснийг хожуу анзаарч л дээ. Судалгаагаар савалгаа нь МАН талдаа илүү гарсан байна. М.Энхболдын суурь нь эвдэрч эхэлсэн байна. М.Энхболд сонгогчдыг худалдаж авахыг хичээж байгаа боловч Х.Баттулгаас уу?, С.Ганбаатараас татах уу? гэдэг нь тодорхойгүй болсноос тодорхой дүр зураг харагдахаа байжээ. Хэрэв С.Ганбаатар 16 хувиас бага санал авбал Х.Баттулга тасарч гарч мэдэхээр болсон байна. Өөрөөр хэлбэл 330 мянган регистр ба худалдан авч байгаа хүмүүс нь С.Ганбаатарыг л саармагжуулсан хоосон ажил болчих гээд байна. Энэ бол "бүртгэгдсэн" сонгогчдын 15 хувь юм. Энэ хувийг М.Энхболд дээр 100 хувь нэмлээ гэхэд санал тэнцэх л нөхцөл байдал үүссэн байна. Гэтэл С.Ганбаатар байхад энэ магадлал байхгүй юм. Тэгвэл хоёрдугаар шат гарах нөхцөлгүй шууд Х.Баттулга ялахаар болчихоод байна. Тиймээс МАН-аас зохион байгуулж С.Ганбаатарыг татуулахыг чармайж, цагдаагийнхан идэвхтэй ажиллаж байна. Хэрэв С.Ганбаатар татагдвал МАН ба МАХН электораль сууриа М.Энхболдод нэгтгээд, Х.Баттулгын дэмжигчдийг худалдаж аваад "50+1" саналыг өгүүлэхгүй байж болно гэж тооцсон байна. Тиймээс С.Ганбаатарын эсрэг дараахь хоёр үндэслэлээр, олон нийтийн байгууллагуудаар дамжуулж цагдаад ханджээ. 1. Сонгууль эхлэхээс өмнө хандив нэрээр сурталчилгаа хийсэн 2. Гадаадын иргэнээс мөнгө авсан. Ван Сүг дуудаж байцаалт авсанд хэргээ хүлээн зөвшөөрч, өргөдөл бичиж өгчээ. Ингэснээр Х.Баттулга ба М.Энхболд нарыг тулгах, яаж ийж байгаад хоёрдугаар шат гаргахыг хичээж байна. Ингэхийн тулд хэнийг ч дэмжихгүй гэсэн цагаан хуудсаар санал өгөх, Х.Баттулгыг дэмжих нь тодорхой 18-25 насны залуусыг хотоос гаргаж, сонгуулийн өдөр зугаалга, хар тамхины эсрэг нэртэй шоу зохион байгуулж, санал өгүүлэхгүй байх арга хэмжээ авах, ирцийг идэвхгүйжүүлэхээр бүх хүчээ дайчилж байна. Мөн энэ удаад хоёрдугаар шат руу оруулбал хуулиар санал хураасан өдрөөс 2 долоо хоногийн дараа дахин санал хураалт явуулна. Энэ санал хураалтаар хэн нь ч 50 хувийн босго давахгүй бол дахин нэр дэвшилт явуулах хуультай юм. Үүгээр үндэслэж Н.Энхбаяртай тохирч, С.Ганбаатарыг татуулаад 8 дугаар сард өөрөө дэвших боломжтойг сануулж холбоо тогтоожээ. Энэ хувилбарт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бас дуртай байна. Тэр наадмаар бас нэг удаа "дэвэхийг" хүсэж л байгаа шүү дээ! МАНАН бол "ЭБЭ" буюу Энхболд, Баяр, Элбэгдорж шүү дээ! Одоо бол хуучин хасагдсан Н.Энхбаяр нэмэгдэж байна. Ялангуяа ноднингийн сонгуулиар МАН-аас 65 хүн гаргасан шокийнхоо хариуг сонгогчид авахаас МАН хамгийн их айж байна. Иргэдэд МАНАН-гийн энэ хуйвалдааныг таслан зогсоох ганцхан арга байгаа нь сонгуульд идэвхтэй оролцож, Х.Баттулгыг шууд гаргах ганц зам л үлдээд байна. Тогтворгүй байдлаас сэрэмжлэхийн тулд шүү дээ! Энэ хоёр хуйвалдахаар юу болдог билээ?

  • Шинэ
  • Их уншсан