С.Ганбаатарын нэрийг татвал Н.Энхбаяр МАН-тай хийсэн нууц гэрээгээ ил болгоно гэв үү

Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар уг нь маш чимээгүй тактик баримталж, МАН, АН-ын нэр дэвшигчдийг рейтингээрээ хойноо гаргасан байсан гэх мэдээлэл бий. Ялангуяа орон нутагт нэгдүгээрт жагсаж байгаа талаар МАН, АН-ынхан ч өөр зуураа ярилцсан хэвээр. Гэвч тэрбээр эсрэг намынхныхаа тавьсан “хавх”-нд орсон уу солонгос иргэнээс 50 сая воны хандив авч байгаа бичлэг нь задарч фактлав. Гэрт нь хэн гээч хүн ийм бичлэг бас хийсэн юм бүү мэд зарим хүн “Айлын хоол амттай” гэдэг нэвтрүүлгийнх нь зарим хэсгээс тасдаад эвлүүлчихэж” гэж байсан ч мөнөөх солонгос иргэн нь өчигдөр СЕХ-ныхны өмнө гэмээ хүлээж МАХН-ын нэр дэвшигчийг бүр улалзуулсан. Хэдийгээр “МАН, МАХН хоёр тохирч Х.Баттулгын саналыг С.Ганбаатараар хуваалгах гэж байсан. Ингэснийхээ шанд МАН МАХН-д нэг тэрбум төгрөг өгсөн” гэх хардлага байгаа ч МАХН-ын нэр дэвшигч МАН-ын нэр дэвшигчээс рейтингээрээ түрүүлж эрх баригчдыг сандаргасан бололтой. Ингээд хаанаас ч юм нэг солонгос иргэн гарч ирж С.Ганбаатарыг хандив авсан тухай мэдэгдлээ. Харин өнөөдөр ЦЕГ-аас “Тэр бичлэг дээрх дуу хоолой С.Ганбаатарынх мөн гэдэг нь нотлогдсон. Баянзүрх дүүргийн шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн” гэлээ. Сонгуулийн дүүргийн дүүргийн шүүхэд шилжүүлсэн” гэлээ. Тэгэхээр шүүхийнхэн С.Ганбаатарын асуудлыг маргаашийн дотор хэлэлцэж, нэрийг нь татах эсэхээ шийдэх биз. Хэрэв С.Ганбаатарын нэрийг татвал МАН, АН-ын хоёр нэр дэвшигч халз тулна. Гэвч төдийгөөс өдий хүртэл С.Ганбаатарыг дэмжиж, олны өмнө 65 суниаж эрч хүчтэй байгаагаа гайхуулсан МАХН-ын дарга Н.Энхбаяр МАН-ынхнаас хатуухан хариу авах тухай мэдээлэл улс төрд хэдийнэ тархжээ. Тодруулбал, тэрбээр МАН-ын удирдлагуудтай хийсэн ярианыхаа бичлэг, зарим нууц гэрээг ил болгох тухай мэдээлэл бий. Дээрх бичлэг анх цацагдахад Женког хардаж байсан Э.Эрдэнэжамъян тэргүүтэй МАХН-ынхан “Энэ бол МАН-ын хийсэн ажил байсан юм байна” гэж их л бухимдангуй явна. “Манай намыг самарсан. Энэ сонгуулиар дэмжихгүй” гэцгээсэн ХҮН-ын залуус хийгээд МАН, АН-ынхан энэ мэдээг сонсоод баяртай байгаа нь тодорхой. Олон аймагт иргэдийн дэмжлэгтэй, рейтингээрээ нэгдүгээрт жагсаж явсан “Босоо”-г унагах хорыг хэн найруулсан бол...  

Н.Хүрлээ

 

 

 

 

 

 

  • Шинэ
  • Их уншсан