Сингапур улсын “Workcentral” Coworking Space Улаанбаатар хотод салбараа нээнэ



Үр дүнтэй ажиллахын тулд танд юу хэрэгтэй вэ? Тухтай ширээ, чөлөөт хуваарь, санаа нийлсэн хамт олон, шинэлэг санаа оргилсон орчин уу? Тийм бол Coworking-той танилц. Coworking space гэх ойлголт анх 2005 онд АНУ-ын Сан Франциско хотод үүссэн бөгөөд хүн бүрт нээлттэй, хамтын, бүтээлч орон зай, ажиллах таатай орчин нөхцөлийг цогцоор нь шийдсэн, өөрийн хэрэгцээ шаардлагадаа тохируулан хүссэн үедээ, бага түрээс төлж ашиглах боломжтой ажлын байрыг хэлдэг.
Өдгөө Азийн орнуудад Coworking space нь ажлын байрны цоо шинэ чиг хандлага болон асар хурдацтай тархаад байна. Сингапур улсад 2015 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж буй “Workcentral” Coworking Space Улаанбаатар хотноо эхний салбараа албан ёсоор нээхэд бэлэн болоод байна. Тэнд та өндөр хурдны интернэт, ажлын байрны бүхий л шаардлагатай тоног төхөөрөмжүүд, уулзалтын өрөө, чөлөөт уур амьсгал бүрдүүлсэн тохилог орчин, хэрэгтэй үедээ хүссэн хугацаагаараа түрээслэх боломж гээд олон улсын жишигт нийцсэн маш олон давуу талыг эдлэх боломжтой.
Workcentral Улаанбаатар Coworking Space-ийн нээлтийн үйл ажиллагаа 2017 оны 9-р сарын 5-ны өдрийн 18:30 цагаас зохион байгуулах бөгөөд арга хэмжээний үеэр Workcentral Улаанбаатар салбарын танилцуулга хийгдэж, Coworking Space Монголд яагаад хэрэгтэй вэ?, Сингапур улс дахь болон Зүүн ѳмнѳд Ази дахь Coworking Space -н хѳгжил, үр ѳгѳѳж сэдвээр ярилцахын зэрэгцээ хэрэглэгчид хоорондоо танилцаж, санал солилцон, цаашид хамтран ажиллах эхлэлээ тавих боломж бүрдэх юм.

  • Шинэ
  • Их уншсан