Бутаны Гадаад хэргийн сайд монгол банхар олноор худалдаж авах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ

 

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр Бутаны Вант Улсын Гадаад хэргийн сайд Дамчо Доржи өнөөдөр /09.06/ Улаанбаатар хотод хүрэлцэн ирлээ. Хоёр улсын Гадаад харилцааны сайд нар айлчлалын талаар хамтарсан мэдэгдэлд хийлээ. Бутан улс нь 800 мянган хүн амтай, газар нутгийн хэмжээ нь манайхаар Сэлэнгэ аймгийн дайтай юм байна. Бутаны Засгийн газар 1992 онд Монголд үүссэн ардчилал, зах зээлийн өөрчлөлт, шинэчлэлтийг ихээхэн судалдаг. Манай улстай хөдөө аж ахуй, аялал жуулчлал, анагаах ухааны салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэх сонирхолтой. Монголоос адуу, сарлаг, ямааны хөлдөөсөн үр, бидний монгол банхар, эднийхээр бол түвд банхарыг олон тоогоор худалдан авч, хөдөөгийн малчдадаа тараах хүсэлт тавьж байгаа. Анагаах ухааны их сургууль, ХААИС-д оюутан залуусаа сургах сонирхолтой байгаа гэнэ. “Хааны эрэлд” цэргийн сургуульд зэвсэгт хүчнийхнээ оролцуулах сонирхлоо илэрхийлсэн гэх мэтээр бидний хооронд харилцан ашигтай, хамтран ажиллах олон салбар бий. Хамгийн сүүлийн жишээ бол Улаанбаатар хотод саяхан байгуулагдсан Олон улсын далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын судалгааны төвийг Балбын Засгийн газар дэмжиж, Парламентаараа хууль соёрхон батлуулж бидний ажилд дэмжлэг үзүүлсэн. Эрхэмсэг ноён Дамчо Доржийн айлчлал хоёр орны харилцаанд ихээхэн түлхэц үзүүлэх байх гэж итгэж байна” гэжээ.

Т.Сайхан polit.mn

 

  • Шинэ
  • Их уншсан