“БСШУСЯ шүүхийн шийдвэр хэрэгжүүлсэн” гэв

“Нийслэлийн 29 дүгээр тусгай сургуулийн захирал Б.Батсайханыг үүрэгт ажилд нь эгүүлэн томиллоо” гэх мэдээлэл өнөөдөр (2017.10.06) хэвлэлүүд болон сошиал ертөнцийн онцлох сэдэв байлаа. Олон нийтийн зүгээс “Яагаад ийм шийдвэр гаргах болов” хэмээх асуултыг тавьж байгаа. Харин БСШУСЯ-наас шүүхийн шийдвэрийг үндэслэж дээрх шийдвэрийг гаргаснаа албан ёсоор мэдэгдлээ. Тус яамнаас “Шүүхийн шийдвэр хэрэгжүүлсэн тухай нийслэлийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 183)шш2017)01552 дугаар шийдвэр, нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны есдүгээр сарын 13-ны өдрийн 2046 дугаар шийдвэрээр Батаа овогтой Батсайханыг 29 дүгээр тусгай сургуулийн захирлын албан тушаалд нь эгүүлэн томилохоор шийдвэрлэсэн байна. Бага, дунд боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт зааснаар тусгай сургууль нь БСШУСЯ-ны харъяанд ажиллахаар хуульчлагдсан. Иймд БСШУС-ын сайдын 2017 оны аравдугаар сарын 05-ны өдрийн тушаалаар Б.Батсайханыг 29 дүгээр тусгай сургуулийн захирлаар томилсон байна. Тус яам нь шүүхийн шийдвэр хэрэгжүүлсэн болно” гэсэн тайлбарыг хийсэн юм.


Д.Гэрэлмаа

  • Шинэ
  • Их уншсан