Ц.Хулан: Ерөнхийлөгчийг зүгээр байлга л даа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилогдоход хориг тавьсан ч парламент хүлээж аваагүй. Харин 2018 оны улсын төсвийн төсөлд хориг тавьсныг УИХ энэ долоо хоногт хэлэлцэх учиртай. Төрийн тэргүүний зүгээс сайдын томилгоо, улсын төсөвт ийнхүү дараалан хориг тавьсанд зарим хүн “Төрийн ажлыг гацаалаа” гэж шүүмжлэнгүй хандаж байгаа бол “Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Ерөнхийлөгчийн ажлыг давхар хийж, улстөржиж байна” гэх хүмүүс ч байгаа юм. Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх, МУСГЗ яруу найрагч Ц.Хулан ордон доторхи улстөржилт, олон нийтийн сэтгэлийг эмзэглүүлж буй зарим асуудлаар цахим хуудастаа ийнхүү байр сууриа илэрхийлжээ.

Нэг л их улс төр, нэг л их мөнгө ярьсаар өнгөрүүлсэн хугацаанд чинь Монголд жил тутам 120 гаруй хүүхэд амиа хорлож, автын ослоор 500 гаруй хүн нас барж байна. Сүүлийн 5 жилд 600 гаруй хүүхэд хорвоог сайн дураараа орхиж, сүүлийн 3 хан жилд 1500 гаруй хүн золгүйгээр нас баржээ...Хүүхдийн хүчирхийлэл, архидалт , бүх төрлийн донтолт хэрээс хэтэрч баримт мэдээнд ч багтаж шингэхээ болилоо! Улсын Ерөнхий прокурорын албан ёсны мэдээлэл! Энэ байдал одоо л гаарч ил болоод байгаа юм уу? Үгүй! Мэдээллүүд ил болж, энэ мэдээлэлд ач холбогдол өгч нийгмээ сэрээдэг улс дээр дооргүй олширч байгаа нь үнэхээр сайн байна! Би ч гэсэн, өмнө нь ийм аймаар юм дуулаагүй дээ? Ийм байхад л одон шагнал хөөцөлдсөн, ажил албаны дэв зиндаагаа дээшлүүлэх гэсэн хар мянган улс ажил ч хийлгэхгүй үүд онголзуулж утас амраахгүй хар ядаргаа болж байна! Ер нь энэ саарал ордон чинь муу муухай юмны явуулын гудамж болж гүйцжээ?! Энэ хавиар хувийн зорилгоо гүйцэлдүүлэхээр яваа бэртэгчид ээ! Ерөнхийлөгчөө ажлыг нь хийлгээрэй! МАН гэж нэг шуналын туламтай барьцалдахын зэрэгцээ, та нар зүгээр байлга л даа? Дээр дурдсан энэ аюумшигт байдлыг таслан зогсоох гэж л энд ирснээс бус, үзэл бодлоо худалддаг улстөр нийгмийн саарал массд үйлчилж алба тушаал,одон тараах гээгүй байх... Нөхцөл байдал ийм хэцүү , нийтийн ёс суртхуун шалбааг дунд, Ерөнхийлөгч бухимдуу, байнгын хөмсөг зангидаатай байхад урлаг соёлын тансаг хэм хэмжээ ч юм уу, шашны нэг мяндагтан нөгөөгөө ховлоод ирдгийг ярьж өрөөнд нь орохоос би айдаг, ичдэг! Хэдийгээр надад улстөрийн энэ хар орчноос хол байж, нийгмээ гэгээрэлд хөтөчлөхөд илүүтэй анхаарахыг тэрбээр сануулсан ч , би чадахгүй байна! Яаааж... Мөнгө төсөв байхгүй шахам, жишээ нь Элбэгдоржийн үед 9 тэрбум хүрдэг байсан жилийн төсөв Баттулгын үед 5 тэрбум хүрэхтэй үгүйтэй болсон. Энэ нь аппаратын бидний цалинд яваад өгнө, мөрийн хөтөлбөрийнх нь хэрэгжилтэд ёстой чол... хийсэн юм үлдэнэ. Ардчилсан намынхан УИХ-ын гишүүдээс бусад нь унтаа байна. Тийм байтал бүхнийг нэг дор шийдэж шийдвэрлэчих юм шиг Ерөнхийлөгчөөс бүү амыг нь асуугаад бай л даа! Хориг тавиад байгаа нь ард түмний л төлөө, эрээ цээргүй харилцан идэлцсэн төсвөө МАН дахин хянаж, ил тод болгож, хожуу сэрдэг ард олны анхааралд өртүүлэх гэсэн л нэг зөв арга! Сонгуулиар эрх баригчдын өмнөөс ил гарч орилж байсан тэр цөөхүүлээ л Ерөнхийлөгч ордонд орж ирсэн, тэр чигээрээ л байна, ард олны шударга хэсгийн дэмжлэггүй бол бид одоо ч яах нь тодорхойгүй л байгаа шүү дээ! Харин ч гарч ирсэн гуравхан сар дотроо шударга олныхоо дэмээр МАН хэмээх хэмжээгүй эрхтийн Засгийн газрыг нь огцрууллаа, намыг нь хоер хуваагдахад хүргэлээ. Жамаараа буцаад нэгдэнэ эд нар, 2020 оны сонгуулийн өмнө. Тэгэхээр, ард олон минь ээ! хийрхэж улстөржилгүй, нэгнийхээ зөв үг , үйлдлийг дэмжээд явцгаая! Сайн үйлс мөхөсдөж, саарыг дэвэргэх нь түй шиг амархан энэ цагт ... Гандангийнхан сүүлийн арав хоногт бүх төрлийн донг арилгах Жод Молом номыг анх удаа монгол хэл дээрхи тайлбартайгаар хурав. Архи, хар тамхи, гар утас, дэлгэцийн дон хийгээд хормой хотны дон, дэмий тэнэх, мэдэмхийрэх, ихэрхэх... гээд бүх төрлийн хөлчин ад донг устгах номд залж авчраад , хашиж хүлж байгаад ч атугай суулгах хүн манайд даанч олон байгаа! Зэрэгцүүлээд, Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийнхөнтэй ЕТГ хамтарч ажиллаж, ард иргэдэд яриа таниулга хийхээр болж байна. Заа за... Өглөө эрт нэг огт танихгүй хүн яаж ч дугаар олсон юм, утасдаж яриад хамаг ёо ёо хөдөлгөөд... Юу гуйж ярьсныг та нар таа, амархаан....

Top of Form

Bottom of Form

 

 

  • Шинэ
  • Их уншсан