Хилийн боомтууд энэ сарын 19-нд амарна

Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 1.8-д жил бүрийн өвлийн тэргүүн сарын 1-нийг Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” хэмээн тэмдэглэж байхаар заасан. Харин энэ жил Их эзэн Чингис хааны мэндэлсний 854 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” энэ сарын 19-нд тохиож байна. Чингис хааны төрсөн өдрөөр бүх нийтээр амардаг бөгөөд энэхүү тэмдэглэлт ой ням гарагт тохиож байгаа юм. Гэсэн хэдий ч хилийн боомтууд амрахыг иргэдэд дуулгах нь зөв болов уу. Учир нь Хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд тухайн өдөр ажиллахгүй юм. Харин олон улсын галт тэрэг, нисэх онгоц хуваарийн дагуу зорчигчдод үйлчилнэ.

Г.Нандинцэцэг

  • Шинэ
  • Их уншсан