ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛНО

Улсын Их Хурлын Гишүүн Т.Аюурсайханы тэргүүлдэг “Монгол Ардын намын шинэчлэл хөгжлийн хороо”-ноос санаачлан “Төрийн хямрал ба улс төрийн намын шинэчлэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 2017 оны 11 дүгээр сарын 09-ний 10 цагт төрийн ордны А танхимд хийнэ. Парламентад суудалтай Монгол Ардын Нам, Ардчилсан Нам, Монгол Ардын Хувьсгалт Намын шинэчлэлийн үйл явц, тулгамдсан асуудлыг танилцуулж, Монголын улс төрийн намуудын өмнө тулгарч буй нийтлэг сорилт бэрхшээл, тэдгээрийн Монголын улс төрийн системд үзүүлж буй нөлөөллийг хэлэлцэх, улс төр, намд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх улс төр, эрх зүйн боломж нөхцөл, гарц шийдэлд эрдэмтэн судлаачдын үзэл санааг тусгах зорилгоор энэхүү хурлыг зохион байгуулж байна. Энэхүү эрдэм шинжилгээний бага хуралд УИХ-ын гишүүн, МАН-ын Шинэчлэл хөгжлийн хорооны дарга, доктор Т.Аюурсайхан “МАН-ын шинэчлэл, хөгжлийн бодлого, хөтөлбөр” сэдвээр, УИХ дахь АН-ын Бүлгийн дэд дарга, доктор Ж.Батзандан “АН-ын шинэчлэлийн үйл явц, тулгамдсан асуудлууд”сэдвээр, УИХ-ын гишүүн, МАХН-ын гишүүн О.Баасанхүү “МАХН-ын шинэчлэлийн үйл явц, тулгамдсан асуудлууд” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлнэ.

  • Шинэ
  • Их уншсан