"Монгол наадам" цогцолборын дарга Н.Батсүмбэрэл "Чиндо констракшн"-ий удирдлагуудтай уулзав

"Бээжин 2008" зуны олимп болсон "Шувууны үүр" цэнгэлдэх хүрээлэнг барьсан “Чиндо Констракшн” группийн ерөнхийлөгч Ли Жан Сун тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотын дарга С.Батболдтой уулзалт хийсний дараагаар “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-т ажиллаа. Уулзалтын үеэр “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын дарга Н.Батсүмбэрэл Монгол наадам цогцолборт хийгдэх бүтэээн байгуулалтыг танилцуулж тэдгээрийн төлөвлөлт зураг төслийн танилцуулгын талаар санал солилцлоо. Барилгын салбарт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийх зорилго бүхий “Чиндо Констракшн” нь 1952 онд байгуулагдсан бөгөөд одоогоор БНХАУ-ын 30 хот, олон улсад 30 охин компанитайгаар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Монгол Улсын хөгжил дэвшилд өөрсдийн хувь нэмрээ оруулах хүсэлтэй байгаа гэдгээ ноён Ли Жан Сун уулзалтын төгсгөлд хэллээ.

  • Шинэ
  • Их уншсан