НИТХ-ын дарга С.Амарсайхан иргэн Б.Батдэлгэрийг хүлээн авч уулзлаа

Бүрэн цутгамал” ХХК-ийн захирал Б.Батдэлгэр Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд өлсгөлөн зарлаад багагуй хугацаа өнгөрлөө. Тэрээр “Сант” сургуулийн өргөтгөлийн барилгын цахилгааны ажлыг хийж байсан бөгөөд тус компани өөрийг нь хохироосон гэж үзэн өлсгөлөн зарлаад байгаа юм. Энэ асуудлаараа хууль хяналтын болон асуудлыг шийдвэрлэж болох шат шатны байгууллагат ханджээ. Түүний хүсэлтийн дагуу өнөөдөр НИТХ-ын дарга С.Амарсайхан хүлээн авч уулзлаа. Нэгэнт хуулийн байгууллагаар асуудал эцэслэгдээгүй байгаа тохиолдолд бид оролцох эрх бүхий субьект биш. Тиймээс Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажиллах чиг үүргийн хүрээнд ажлын хэсэг байгуулж аль болох богино хугацаанд асуудлыг шийдүүлэхэд анхаарч ажиллахаа мэдэгдэв. Нийслэлийн газрын алба болон Ерөнхий төлөвлөгөөний газрын үйл ажиллаагаатай холбоотой ийм төрлийн гомдол олон байгаа тул эдгээр асуудлуудыг багцалж үйл ажиллагаанд нь хяналт тавих үнэхээр хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа бол энэ нь ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдох болно гэж НИТХ-ын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Шинэ
  • Их уншсан