НИТХ-ын тэргүүлэгчдийг шинээр сонгоно

НИТХ хуралдахгүй удаа дараа хойшилж, хурал нь гацаад байгаа билээ. Тэгвэл өнөөдөр НИТХ тэргүүлэгчид хуралдаж ээлжит бус хуралдаанаа энэ сарын 15-нд хийхээр товложээ. Тус хурлаар хэлэлцэх нэг гол асуудал нь НИТХ-ын тэргүүлэгчдийн асуудал юм. Хурлын дарга С.Амарсайхан, бүлгийн дарга С.Мөнхчулуун нарыг квотын дагуу дэвшүүлсэн бол төлөөлөгч Ц.Байгалмаа, Б.Мөнхжаргал, Н.Батсүмбэрэл, Б.Батнасан, Б.Цолмон, П.Баярхүү, С.Эрдэнэтуул нарыг шинээр дэвшүүлжээ. Харин үлдсэн хоёр орон тоонд АН-ын бүлгээс төлөөлөгч оруулах аж. Уг асуудлаар АН-ын бүлгээс энэ сарын 13-ныг хүртэл завсарлага авсан бөгөөд ирэх даваа гарагт НИТХ үргэлжлүүлэн хуралдах юм.

  • Шинэ
  • Их уншсан