НИТХ-ын тэргүүлэгчид 100 хувийн ирцтэй хуралдлаа

Өнөөдөр НИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар Нийслэлийн өмчийн бүртгэлээс барилга байгууламж хасч, актлах, шагналд тодорхойлох, ой тэмдэглэх зөвшөөрөл олгох, тогтоолд өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцсэн байна. Мөн 2017 оны 11-р сарын 15-ны өдөр НИТХ-ын ээлжит бус хуралдааныг зарлав. Ээлжит бус хуралдаанаар хурлын зохион байгуулалтын асуудал болон Нийслэлийн Засаг даргын 2017 оны үндсэн чиглэлийн явц , нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэж батлах, агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 5-9 дүгээр сард хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тусгай төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцэхээр болжээ. Өнөөдрийн хуралдаанаар НИТХ-ын 12-р ээлжит хуралдааныг энэ сарын 24-ний өдөр хийхээр товлов. Хуралдааны үеэр НИТХ-ын дотоод зохион байгуулалтын тухай асуудлыг хэлэлцэх юм гэж НИТХ-ын хэвлэлийн албанаас мэдээллээ.

  • Шинэ
  • Их уншсан