Тархи тарган байх дуртай эрхтэн

Тархи ямар эрхтэн бэ?

Хүний бие эрхтэний үйл ажиллагааны 90 хувийг тархи зохицуулдаг. Таны унтах, хоол идэх, бодох, санах ой, хийж байгаа үйлдэл гээд бүгдийг тархи л удирдан зохион байгуулна. Хүний тархи ойролцоогоор 3 кг жинтэй. Харин Алберт Эйнштэйний тархи 1 кг 230 грамм байсан ба түүнийг нас барсаны дараа хүү нь аавынхаа тархины хэсгийг эрдэмтдэд өгч, судалгаа хийхийг нь зөвшөөрсөн байдаг. Харин үр дүнд нь түүний тархинд жирийн хүнийхээс илүү глиас эс (аливааг сурах, санах ой тогтоомж) байсан учир мэдээлэл боловсруулах чадвар нь хамаагүй илүү хөгжсөнийг тогтоожээ.

Ингээд тархи гээч нууцаа бүрэн тайлаагүй гайхалтай эрхтэний тухай сонирхолтой хэдэн баримтаас доор орууллаа. 

1. Хүний тархи Википедиа сайтын мэдээллийн сангаас 5 дахин их мэдээлэл агуулах чадалтай гээд боддоо

2. Хүний биеийн өөх тосны 25 хувь нь тархинд агуулагдах ба холестрин хангалтгүй бол тархины эсүүд үхдэг. Тэгэхээр тархи туранхай байж болохгүй эрхтэн байх нь.

3.Шинжлэх ухааны үндэслэлгүй хоолны элдэв дэглэм барих нь тархины эд, эс өөрөө өөрийгөө идэхэд хүрдэг. Тархи өлсөх дургүй эрхтэн байх нь. 

4. Тархи 12-25 ваттын эрчим хүч ялгаруулж чадна. Энэ нь бага хэмжээний ваттай Led гэрлийг ажиллуулах чадал юм

5. Хүний тархи 100.000 миллийн урттай цусны судас, 86 тэрбум мэдрэлийн эстэй

6. Тархины 73 хувийг ус эзэлдэг ба хүний анхаарал, санах ой болон бусад танин мэдэхүйн ур чадварын тухай мэдээлэл боловсруулахад тэр дөнгөж 2 хувийн шингэнээ алддаг

7. Тархи аливаа мэдээллийг 268 миллийн хурдтай дамжуулдаг. Энэ нь формула 1 уралдааны автомашинуудаас илүү хурдан бөгөөд 240 км/цаг хүртэл хурдална гэсэн үг юм

8.Тархи бол сахилгагүй эрхтэн байх нь ээ. Тэрээр өдөрт 50.000 бодлыг санамсаргүйгээр үүсгэдэг гэж байна шүү

9. Эрэгтэйчүүдийн тархи эмэгтэйчүүдийнхээс 10 хувиар илүү том ч санах ойтой холбоотой Hippocampus нь эмэгтэйчүүдэд илүү их байдаг гэнэ. Тиймээс л тэд нарийн ширийн зүйлсээ огт мартдаггүй

10. Хүний тархины аливаад төвлөрүүлэх анхаарал хандуулалт нь 10.000-20.000 жилийн хугацаанд мэдэгдэхүйц хэмжээгээр багассан байна. 2000 оны судалгаагаар хүний нэг зүйлд хандуулах анхаарлын хугацаа 12 секунд байсан бол одоо 8 секунд болон бууржээ

11. Тархины аливаа мэдээллийг хадгалах чадвар хязгааргүй. Ямар ч flash, ram зэрэгтэй харьцуулашгүйг эрдэмтэд тогтоосон.

12. Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар тархины санах ойн чадал 1015 byte гэжээ.

13. Хүний тархи нэг секундэд 1016 үйлдэл хийх чадалтай гээд тархи үнэхээр өлсгөж болохгүй гайхалтай эрхтэн юм

 

 

 

  • Шинэ
  • Их уншсан