Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарт холбогдох хэргүүдийг прокурорт шилжүүлнэ

УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарыг АТГ-аас шалгаж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Н.Батбаярын хувьд АН эрх барих үед Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж, “Чингис” бондын автороор тодорч байсан ч МАН олонхи болоход “Чингис”, “Самурай” бондын зарцуулалтаас болж эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгө үрэгдүүлсэн гэх хэрэгт холбогдоод буй. Түүнийг энэ оны эхээр гишүүн асан Б.Гарамгайбаатарын хамт цагдан хорьж, 2017 оны гуравдугаар сард Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т заасны дагуу яллагдагчаар татсан юм. Экс гишүүд болох Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарыг эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гаргаад удаж байгаа ч АТГ-ын мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Тус газрынхан тун удахгүй экс гишүүдэд холбогдох хэргүүдийг прокурорт шилжүүлэх аж. Харин Н.Батбаярыг УИХ-ын гишүүн байхад туслахаар нь ажиллаж байгаад АН 2012 онд эрх баригч болоход Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар томилогдсон Н.Мөнхбатад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн гэх мэдээлэл гарч байсан ч таг чиг.  

Б.Номин  

  • Шинэ
  • Их уншсан