Н.Золжаргалыг хилээр нэвтрэхийг хориглолоо

Нийслэлийн Прокурорын газраас Монгол банкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалд хязгаарлалт тогтоох Таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлжээ. Энэ саналыг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр хэлэлцлээ. Шүүхээс Нийслэлийн Прокурорын газраас ирүүлсэн саналыг баталж, Н.Золжаргалыг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ гэж Шүүхийн олон нийттэй харилцах хэлтэсээс мэдээллээ.

  • Шинэ
  • Их уншсан