Хилийн чанад дахь монгол хүүхдүүдийн дунд онлайн олимпиад зарлалаа

Гадаад хэргийн яамны санаачилгаар, өсвөр үеийнхэн хойч үедээ түүхийн мэдлэг олгох, үндэсний өв соёлыг уламжлуулан үлдээх зорилгоор Түүхийн улсын олимпиадыг зохион байгуулсаар ирсэн бөгөөд энэ хичээлийн жилд уг олимпиад хүрээгээ тэлж хилийн дахь хүүхдүүдийг хамруулахаар болжээ. Тодруулбал, хилийн чанадад төрж өссөн монгол хүүхдийн дунд “Эх түүхийн олимпиад”-ыг тусгайлан зохион байгуулахаар тогтсон байна. Энэ нь тэдгээр монгол хүүхдүүдэд эх түүхийн зохих мэдлэг олгох, тэднийг Монгол хэл, түүх, соёл, зан заншлыг мэдэх сонирхолтой болгох зорилготой ажээ. Уг олимпиад нь дунд, ахлах сургуулийн сурагч гэсэн 2 түвшинд, 1 үе шаттай зохион байгуулагдах ба Монгол улсын иргэн, эсхүл өмнө нь иргэн байсан монгол хүний хилийн чанадад төрж өссөн 11-18 насны хүүхэд оролцох аж. Бүртгэлийг http://must.edu.mn/static/mongolteukeolimp цахим хуудсаар явуулж байгаа ба олимпиад энэ сарын 9-ны өдөр онлайнаар явагдана. Оролцох хүсэлтэй сурагчид ЭНД дарж бүртгүүлнэ үү.

  • Шинэ
  • Их уншсан