Ажлын хэсгийн хуралдаан боллоо

Нийслэлийн Засаг даргын А/890 тоот захирамжийн дагуу “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-т хамаарал бүхий улсын тусгай хэрэгцээний газрын давхцалын талаар санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг 2017 оны арванхоёрдугаар сарын 13-нд хуралдлаа. Энэхүү хуралдаанд ажлын хэсгийн ахлагч, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр,  нарийн бичгийн дарга, “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын дарга Н.Батсүмбэрэл, ажлын хэсгийн гишүүн, Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун, нийслэлийн Цагдаагийн газрын дэд дарга К.Нямдаваа, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Аудит, дотоод хяналтын хэлтсийн дарга Ц.Рэгзэдмаа нар оролцлоо. Хуралдааны үеэр “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын дарга Н.Батсүмбэрэл тусгай хэрэгцээний газрын талаарх тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга хэмжээний талаар танилцуулга хийв. Мөн нийслэлийн Газрын албанаас “Монгол наадам цогцолбор”-оос зохион байгуулах ажлын хүрээнд жороо морины стадион, морин тойруулгын стадион барихаар төлөвлөсөн газрыг Засгийн газрын тогтоолоор өмнө нь бусдад өмчлүүлж, газар өмчлөлийн гэрчилгээ олгосон. Тиймээс ерөнхий төлөвлөгөөнд тодорхой өөрчлөлт оруулж, дээрх стадионуудыг барих газрын байршлыг шилжүүлэх саналыг гаргалаа. Үүний дагуу нийслэлийн Зураг төслийн хүрээлэн ОНӨҮГ-ын дарга Ч.Рэгзэдмаад ерөнхий төлөвлөгөөний тодотголыг дахин нягталж, 2017 оны 12 сарын 20-нд ажлын хэсэгт танилцуулахыг даалгав.  

 

 

  • Шинэ
  • Их уншсан