АИ-92, А-80 шатахууны онцгой албан татварыг цуцаллаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр АИ-92, А-80 шатахууны онцгой албан татварыг цуцлахаар шийдвэрлэлээ. Үүнээс гадна Дорноговь аймгийн Алтанширээ суманд нефть боловсруулах үйлдвэр барих шийдвэр гаргав. Сайншандаас 20 км-ийн зайтай орших Алтанширээ сумын нутаг дахь 150 га талбайг улсын тусгай хэрэгцээнд авахаар болжээ.

Энэ оны II улиралд хийж эхлэх бүтээн байгуулалтын ажлуудыг дараахь газрууд гүйцэтгэх аж:

  • Сайншандаас Нефть боловсруулах үйлдвэр хүртэлх 20 км урттай салаа төмөр замын ажлыг УБТЗ
  • Хүнд даацын тусгай зориулалтын авто замын барилгын ажлыг БХЯ
  • Эрчим хүч дамжуулах шугамын ажлыг ЦДС ТӨК     
                                                                                                                                                                                                                           Ж.Саруул

  • Шинэ
  • Их уншсан