Сангийн яамны ТНБД асан Д.Баттөрийг “МИАТ”-ийн захирлаар томилно

Эрх баригч хүчин дэх “бялуу” хуваалт үргэлжилж байна. Зарим яамны дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарыг өөрчлөх тухай ч мэдээлэл бий. Үүнийг Засгийн газрын холбогдох эх сурвалжууд үгүйсгэж “Төрийн өмчит компаниудад халаа сэлгээ хийнэ” гэж байсан юм. Энэ ёсоор “МИАТ” ХК-ийн захирлыг тун удахгүй албан тушаалаас нь чөлөөлж, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Баттөрийг томилохоор эрх баригч хүчнийхэн тохиролцсон аж. Д.Баттөрийн хувьд АН 2012 оны сонгуульд ялахад бусад яамны Төрийн нарийн бичгийн дарга нараас хамгийн сүүлд буюу 2012 оны аравдугаар сард ажлаасаа чөлөөлөгдөж байв. Түүнийг тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуяг “Ажилдаа хариуцлагагүй хандсан” гэж байжээ.

Ж.Өнөрөө

  • Шинэ
  • Их уншсан