Д.Сумъябазар нийслэлийн МАН-ын даргад өрсөлдөх үү

Нийслэлийн МАН-ын хороо ирэх сард хуралдаж, даргаа шинээр сонгоно. Энэ албан тушаалд нийслэлийн Засаг дарга С.Батболдыг өнгөрсөн онд түр орлон гүйцэтгэгчээр тавьсан. Харин энэ удаад тэрбээр жинхлэх үү, аль эсвэл өөр хүн болох уу гэдэг нь ирэх сард тодорхой болно. Эх сурвалжуудын мэдээлснээр, нийслэлийн МАН-ын хорооны даргад нийслэлийн Засаг дарга С.Батболд, НИТХ-ын дарга С.Амарсайхан нараас гадна УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар өрсөлдөхөөр зэхэж буй аж. Тийм ч учраас эрх баригч хүчнийхэн хөдөлгөөнд орж, зарим фракци нь НИТХ дээр АН-ынхантай хамтарч С.Амарсайханы эсрэг тоглолт хийгээд эхэлчихсэн. Харин Д.Сумъяабазарын хувьд энд, тэнд сэм уулзалт хийж буй дуулдана.

Ц.Онон

  • Шинэ
  • Их уншсан