С.Амарсайхан дарга аа, худлаа улстөрждөг нөхдөд урамшууллын мөнгө өгөхөө больчих

Зуун айлын барилгын материалын төвүүдийг нүүлгэж, гэр хорооллын дахин төлөвлөлт гэх АН-ынхны шоунаас болж хохирсон иргэдтэй уулзсан биш НИТХ-ын дарга С.Амарсайхан хүний, өөрийн намынхны хорхойтой араанд зуугдав. Шазруун байрын энэ залуу НИТХ-ын төлөөлөгчдийн урамшууллын хэмжээг бууруулж, АН-ын ааштай бүсгүйчүүдэд загнуулж буй дүрс бичлэг ч цахим ертөнцөөр ил болсон. Нэг ёсондоо, С.Амарсайхан дарга АН, МАН-ынхны хувийн ашиг сонирхол шингэсэн, олон жилийн туршид хэнбугай нь ч харсан ч хараагүй, мэдсэн ч мэдээгүй мэт өнгөрөөдөг байсан “Эрх ашгийн эмзэг цэг”-ийг нь хөндөж орхижээ. Ийм л учраас албан тушаалын томилгоо, тендерийн сургаар ажилдаа морилдог, жилдээ хэдэн саяын урамшуулал “зүгээр” авчихдаг нөхдийн уурыг хүргэсэн аж. “С.Амарсайханы реформ” гэгдэх 100 айлын барилгын материалын төвүүдийг нүүлгэх төлөвлөгөөг иргэдийн олонхи дэмжиж байгаа. Гэвч 100 айлд АН, МАН-ын зарим дарга нарын бизнес байдаг аж. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн тухайд ч мөн ялгаагүй. Э.Бат-Үүл болон түүний хүү, бас бус хүмүүсийн нэр хэвлэлээр олонтаа гарсан учраас тэр тухай нурших нь илүүц. Харин олон иргэн тэдэнд итгэснийхээ төлөөсөнд өдгөө орон байргүй болж, С.Амарсайханд зовлонгоо уудалсан нь саяхан. НИТХ-ын залуу дарга тэдний зовлонг хуваалцаж “Буруутай этгээдүүдэд хуулийн дагуу хатуу хариуцлага хүлээлгэнэ” гэж мэдэгдсэн нь НИТХ дахь АН-ын зарим нөхдийн эгдүүцлийг хүргэжээ. Ингээд л “С.Амарсайханыг огцруулна” гэх хуульд байхгүй үндэслэлийг АН-ын залуус тулгаж эхэлсэн байх юм. Үүнээс гадна өмнөх жилд урамшууллын мөнгө болох 50 сая төгрөгөө НИТХ-ын төлөөлөгчид нэг дор авч байсан бол С.Амарсайхан энэхүү мөнгөн дүнг 40 сая (Татвар суутгаад 36 сая төгрөг) болгон бууруулж, жилд хоёр хуваан олгохоор шийдвэрлэсэн нь АН, МАН-ынхныг бүр ч ихээр бухимдуулжээ.    

            НИТХ-ын Тэргүүлэгчид 2018 оны гуравдугаар сарын 14-нд хуралдахаар товлосон ч ирц бүрдсэнгүй. НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга нь шалтаг тоочин бултаж, “Хаалгаар орж явна аа” гэж утасны цаанаас хэлсэн Тэргүүлэгч бүсгүй хаашаа ч юм алга болжээ. Учрыг ойлгож ядах юмгүй. НИТХ дахь МАН-ын бүлгийн зарим төлөөлөгч АН-ынхантай хамтарч С.Амарсайханыхаа эсрэг зогссон нь тэр. АН-ын бүлгийнхэн нь ч бас Э.Бат-Үүл, Ц.Баатархүү болон бусад гэж хуваагдан дотроо хагаралтай байгаа юм байна. АН-ын залуус “НИТХ-ын ирц бүрдэхгүй байна” хэмээн сошиалд өдөр, шөнөгүй улстөржиж, МАН дахь С.Амарсайханы эсрэг хүчнийхэн нь далдаас хүч нэмж буй нь С.Амарсайханыг муухай харагдуулах гэсэн оролдлого төдий аж. НИТХ-ын ирц бүрдэхгүй, Тэргүүлэгчид нь бултаж алга болоод байгаагийн шалтгаан ердөө л тэр. НИТХ дахь намчин залуусын богино зайны улстөржилт нэг иймэрхүү. Нийслэлийн төсвөөс жилд 40 сая төгрөг “зүгээр” авч, хуралдаандаа суухаасаа суухгүй нь их байдаг төлөөлөгчдийн хувьд өөр хоорондоо үгсэн хуйвалдаж хурал гацаах, ялих шалихгүй зүйлсээр улстөржихөөс өөр ажил алга. Ийм нөхдөд урамшууллынх нь мөнгийг өгөхөө больчихвол яасан юм бэ, С.Амарсайхан дарга аа.   

 

  • Шинэ
  • Их уншсан