“УИХ-ын дарга М.Энхболдыг УЕПГ-аас шалгаагүй” гэв

АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан өнөөдөр (2018.05.02) сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “Монгол Улсын Ерөнхий прокуророос УИХ-ын дарга М.Энхболдод хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэллээ” гэж мэдээлсэн. Түүнийг ийн мэдээлэхтэй зэрэгцэн олон нийт “Дуулиант “60 тэрбумын хэрэг”-ийг сэргээн шалгаж эхэлсэн юм болов уу” гэх таамаглал дэвшүүлэв. Холбогдох албаныхнаас энэ талаар тодруулахад “ЦЕГ, ТЕГ, АТГ, Улсын ерөнхий прокурорын газраас “60 тэрбумын хэрэг”-ийг эцэслэн шалгаж дууссан” гэх хариултыг өглөө. УИХ-ын даргын ажлын албаныхан ч Г.Баасангийн хийсэн мэдээллийг үгүйсгэв.

  • Шинэ
  • Их уншсан