Ч.Хүрэлбаатар: 2017 онд 2 их наяд 817 тэрбум төгрөгийн өр барагдуулсан

УИХ-ын чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав. Энэ үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Өрийг тасралтгүй буулгах бодлого явуулж байгаа. Төсвийн хүрээний мэдэгдэлд тусгаснаар 2019 онд 55,3 хувь болгож бууруулахаар оруулж ирсэн. Ингэж буулгахад дотоодын өндөр хүүтэй бондыг төлсөн, бага хүүтэйгээр солих ажиллагаа хийгдсэн. 2017 онд 2 их наяд 817 тэрбум төгрөгийн өр барагдуулаад байна. Энэ бол зөвхөн дотоодын бондын өр юм. Дээрх хоёр их наяд төгрөг дээр нэмэгдээд гадаад өр байгаа. Өрийн хэмжээг буулгаж байж төсвийг сайжруулна. Авсан зээлийнхээ хүүд 1,4 их наяд төгрөг төлж байсан. Одоо 860 тэрбум төгрөг төлж байна. Ингэж буулгахын тулд нэлээд хүчин чармайлт гаргасан. Цаашид эдийн засгаа солонгоруулах тал дээр Засгийн газрын хуралдаанаар татварын багц хуулийг шинэчлэл хийх шийдвэр гаргасан. Энэ хуулийг баталснаар 2019 онд ЖДҮ-г хөгжүүлэх, уул уурхайгаас бусад салбарт эдийн засгийн түлхэлтийг бий болгож чадна гэж харж байгаа" гэж мэдэгдлээ.

  • Шинэ
  • Их уншсан