ЭМЯ-ны 32 ажилтны оронд УИХ-ын гишүүд, сайд, дарга нарын ойрын хүмүүсийг ингэж томилжээ
Ж.Эрдэнэбатын танхимыг сүр дуулиантай огцруулж, У.Хүрэлсүхийн танхимыг УИХ дахь МАН-ын бүлгийн тэн хагасын дэмжлэггүйгээр байгуулсан нь өнгөрсөн намар. Байгуулагдаад хагас жил болж буй Засгийн газрын гишүүд улс орноо хөгжүүлж, хариуцсан салбаруудаа шинэчлэхээс илүү нам, фракци, нутаг нуга, найз нөхөд, хамаатан садны сүлжээ бүхий ашиг сонирхлын зөрчилтэй томилгоонууд хийсэн баримтууд хэдийнэ ил болж эхэлсэн. Хамгийн их төсөвтэй дөрвөн яамны нэг болох Эрүүл мэндийн яамыг ч энэ үзэгдэл тойрсонгүй. МАН-ын нөлөө бүхий улстөрчдийн нэг, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн эхнэрийн хамаатан гэх нэгнээс эхлээд салбар эрхэлсэн сайдын хүүгийн найзууд гэх мэтээр албан тушаалын бэлэг хуваарилалт үргэлжилж байна. Үе үеийн Засгийн газрын хамгийн амттай “бялуу” болох эрүүл мэндийн салбарт улстөржилт, халаа сэлгээ, талцал хуваагдал, жагсаал тэмцэл тасардаггүй. АН эрх барьж байх үед Эрүүл мэндийн сайд нь албан өрөөндөө авлига авч байгаад хуулийнханд саатуулагдсан тохиолдол ч бий. Эрүүл мэндийн салбарын мэргэжлийн, туршлагатай боловсон хүчнүүдийн оронд улстөрчидтэй алба, амины ашиг сонирхол бүхий хүмүүс томилогддог нь энэ салбарын дампуурлын нэгэн жишээ юм. Хүний, өөрийн намын авлигачидтай амь насаа хайрлахгүйгээр тэмцэхээ мэдэгдэж байсан Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үед ч энэ бохир, бугшмал үзэгдэл хэвээр байгааг Эрүүл мэндийн яаман дахь халаа сэлгээ, томилгооны талаарх энэхүү жагсаалтаас харж болно.
№ |
Шинээр ажилд орсон |
Хариуцах асуудал |
Ард нь байгаа хүн
|
1 |
Э.Содномжамц |
Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Санхүү, эдийн засаг хөрөнгө оруулалтын газрын дарга. Түүнийг Г.Өсөхбаяр аваргын эхнэр Д.Нарантуяагийн оронд ЭМХ-ийн төвийн даргаар томилж байсан ч ийнхүү тушаал дэвшүүлжээ. |
ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар нартай найз. УИХ-ын гишүүн М.Билэгтийн нэр ч бас дуулдана. |
2 |
Н.Өнөболд |
Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга |
Хүү Улам-Өрнөхийн найз |
3 |
М.Ганзориг |
Хуулийн хэлтсийн дарга |
Хүү Улам-Өрнөхийн найз |
4 |
Б.Цогтбаатар |
Төрийн захиргааны удирдлагын газрын дарга |
УИХ-ын гишүүн С.Бямбацогт |
5 |
М.Баттүвшин |
Эмнэлгийн тусламжийн газрын дарга |
УИХ-ын гишүүн Ч.Улааны нэр яригддаг. Хөвсгөл аймгаас сонгогдсон өөр нэгэн гишүүний нэр ч мөн адил. |
6 |
Г.Ганхуяг |
ЭМ-ийн даатгалын хэлтсийн дарга |
|
7 |
Р.Оюунханд |
Бодлого төлөвлөлтийн газрын дарга |
Ц.Нямдорж сайдын эхнэрийн хамаатан гэдэг. |
8 |
Т.Батбилэг |
Мэдээллийн технологи, цахим мэдээллийн хэлтсийн дарга |
|
9 |
Балдандугар |
Уламжлалт анагаах ухааны хэлтсийн дарга |
|
10 |
Ууганбаяр |
Гадаад харилцааны хэлтсийн дарга |
|
11 |
Бямбадорж |
Сайдын зөвлөх |
УИХ-ын гишүүн Я.Содбаатар |
12 |
Галбадрах |
НЭМГ-ын дарга |
ГССҮТ-ийн Түлэнхийн тасгийн эрхлэгч, түлэнхийн чиглэлээр ТББ-тай |
13 |
Б.Болорчимэг |
Эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн |
Хөдөлмөрийн дээд сургууль төгссөн, сайдын дагуулж ирсэн хүн аж |
14 |
Хэрлэнчимэг |
Хууль тогтоомжийн хэрэгжилт, авлигын асуудал хариуцсан мэргэжилтэн |
|
15 |
Номин |
Сайдын туслах |
|
16 |
С.Баттулга |
Цахим эрүүл мэндийн бодлого төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн |
|
17 |
Ц.Ганчимэг |
Систем нэвтрүүлэлтийн мэргэжилтэн |
|
18 |
Э.Энх-Амар |
МТ-ийн техник хангамж хариуцсан мэргэжилтэн |
|
19 |
Отгонзул |
Төсвийн ерөнхий нягтлан бодогч |
|
20 |
|
ЭЗСХ-ийн ахлах мэргэжилтэн |
|
21 |
Ж.Эрхэмбаяр |
Сайдын багцийн тооцооны нягтлан |
|
22 |
Э.Мөнхмандах |
Барилгын хөрөнгө оруулалт, их засварын асуудал хариуцсан мэргэжилтэн |
|
23 |
Лувсмаа |
Тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагын төсвийн асуудал хариуцсан мэргэжилтэн |
|
24 |
Лагшми |
Ахлах мэргэжилтэн |
Д.Дагвадорж, Жавхлан нартай холбоотой гэгддэг |
25 |
Дөлгөөн |
Параклиник, лабораторийн асуудал хариуцсан мэргэжилтэн |
|
26 |
Мөнгөнчимэг |
Төрийн сангийн мэргэжилтэн |
|
27 |
|
Төрийн сангийн мэргэжилтэн |
|
28 |
Э.Баярмаа |
Хөрөнгө оруулалтын э/з-ийн тооцоолол, тайлагнал, бүртгэл хариуцсан мэргэжилтэн |
|
29 |
Бямбасүрэн |
ХШҮДАГ-ын мэргэжилтэн |
|
30 |
|
ХШҮДАГ-ын мэргэжилтэн |
|
31 |
Хишигбаяр |
Мэргэжилтэн |
|
32 |
Ариунтуяа |
Мэргэжилтэн |
|
|
|||
|
|
|
|
№ |
Нэр |
Албан тушаал |
Ард нь байгаа хүн, мэргэжил |
1 |
Д.Ганцэцэг |
Нийгмийн эрүүл мэндийн газрын даргын албыг Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч, ЭМХТ-ийн даргаар |
Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга, |
2 |
Д.Оюунчимэг |
ТЗУГ-ын даргыг Эм үйлдвэрлэл, технологийн газрын даргаар |
УИХ-ын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин |
3 |
Б.Пүрэвсүрэн |
ЭЗ, санхүүгийн хэлтсийн даргын албыг ЭМДГ-ын дэд даргаар |
|
4 |
Я.Амаржаргал |
ЭТГ-ын ахлах мэргэжилтнийг Эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдлын хэлтсийн даргаар |
|
5 |
Д.Нарантуяа |
Мэргэжилтнийг ЭЗ, санхүүгийн хэлтсийн даргаар |
|
6 |
Д.Тунгалаг |
Харьяа байгууллагуудтай харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн, дэд сайдын туслах |
Гэрээт ажилтан болгожээ |
7 |
О.Баяржаргал |
Нийгмийн эрүүл мэндийн байгууллагын төсвийн асуудал хариуцсан мэргэжилтэн |
Гэрээт ажилтан болгосон ч ажлыг нь өгөөгүй |
8 |
Я.Болормаа |
ЭМБ-ын удирдлагын манлайлал, яамны үндсэн чиглэлийн төлөвлөлт, хэрэгжилтийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн |
Санхүүгийн мэргэжилтэй |
9 |
С.Эрдэнэтуяа |
Салбарын хүний нөөцийн бодлого, төлөвлөлт, хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн |
|
10 |
Х.Өлзий-Орших |
Салбарын хүний нөөцийн баталгааны асуудал хариуцсан мэргэжилтнээс ЭҮТГ-ын мэргэжилтнээр |
Эдийн засагч мэргэжилтэй |
11 |
Хонгорзул |
ГХАХ-ийн даргаас ГХАХ-ийн ахлах мэргэжилтэн |
Ш.Раднаасэдийн эхнэр |
12 |
Н.Цогзолмаа |
Даатгуулагчийн тусламжийн чанар хариуцсан мэргэжилтэн |
Эмч |
13 |
Д.Байгальмаа |
Халдварт бус өвчний асуудал хариуцсан мэргэжилтнийг Нөхөн үржихүйн ЭМ-ийн асуудал хариуцсан мэргэжилтнээр |
Дотрын эмч |
14 |
Т.Энхзаяа |
Эрүүл ахуй, хөдөлмөрийн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтнийг халдварт бус өвчин хариуцсан мэргэжилтнээр |
Эх барих эмэгтэйчүүдийн эмч |
15 |
А.Бархас |
Эрхтэн шилжүүлэх, донорын тусламж үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтнийг Хөгжлийн бэрхшээл, ахмадын асуудал хариуцсан мэргэжилтнээр |
Эх барих эмэгтэйчүүдийн эмч |
16 |
С.Алтанбагана |
Сувилахуйн тусламж, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтнийг Яаралтай тусламж, сувилахуй хариуцсан мэргэжилтнээр |
Сувилагч |
17 |
С.Отгонсүх |
ЭМ-ийн боловсрол, ЭМ-ийг дэмжих асуудал хариуцсан мэргэжилтэн |
БЗДХ-ийн эмч |
18 |
Отгонжаргал |
Тандалт судалгаа, эрсдэл, салбар хоорондын хамтын ажиллагаа |
|
19 |
Б.Пүрэвжав |
НЭМГ-ын мэргэжилтнээс Эмнэлгийн ажилчдын ёс зүй, харилцаа хандлагын асуудал хариуцсан мэргэжилтнээр |
Хүүхэд, ЭХО-ны эмч |
20 |
Д.Уранчимэг |
Тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтнийг ТЗУГ-т, дараа нь Уламжлал хариуцсан мэргэжилтнээр |
Эм зүйч |
21 |
Д.Ганзориг |
ЭМ-ийн салбарын үйлдвэрлэлийн асуудал хариуцсан мэргэжилтэн |
Хоол, хүнсний мэргэжилтэн |
22 |
П.Цэцгээ |
Эм, эмнэлгийн хэрэгсэл, вакцин, биобэлдмэлийн үйлдвэрлэлийн асуудал хариуцсан мэргэжилтэн |
|

- Шинэ
- Их уншсан

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
2023.03.24-16:05:22