“Ким Чен Ун 170 см өндөр, 120-130 кг жинтэй” гэжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун нар Сингапурт 2018 оны зургадугаар сарын 12-нд дээд хэмжээний уулзалт хийлээ. Энэхүү уулзалтыг 3000 гаруй сэтгүүлч, гэрэл зурагчид сурвалжилсан гэх мэдээлэл бий. Тэгвэл олон улсын шинжээчид Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны гадаад төрхөд долоон хэсэг бүхий анализ хийснийг барууны сэтгүүлчид цахим хуудастаа байршуулжээ. Тодруулбал, шинжээчид Ким Чен Уны биеийн өндөр, жин, хүзүү, гэдэс, гутал, хөл, гар, царай гэхмэтчилэн шинжжээ. Тэд Ким Чен Уныг 170 см өндөр, биеийн жин нь 120-130 кг гэж тодорхойлсон байна. Мөн “Харааны шил зүүдэг. Гар нь хэт таргалалтын шинжтэй. Хөл нь тулай өвчний улмаас 2014 онд доголж байсан. Өндөрсгөгчтэй гутал өмсдөг нь алхалтаас нь харагдана. Таргалалт дуу хоолойнд нь сөргөөр нөлөөлсөн” гэх мэтээр анализ хийжээ.  


  • Шинэ
  • Их уншсан