Ерөнхийлөгч өө, Ц.Цогзолмаа сайд БСШУСЯ-д “60 тэрбум”-ын схемийг хэрхэн хэрэгжүүлсэнтэй танилц

         Х.Баттулга ба түүний багийнхан Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэгэн акцийг хүчтэй явуулсан нь алдарт “60 тэрбумын хэрэг”. Эрх баригч хүчний нэр нөлөө бүхий хүмүүс төрийн албыг хэрхэн дамлан зарж, шинэ схем зохиох тухайгаа ярьсан энэхүү бичлэгийн талаарх дуулиан одоо ч намжаагүй байна. Ирэх сонгуулиар АН-ынхны хөндөж тавих гол сэдэв нь ч хэвээр байх биз. Х.Баттулга Ерөнхийлөгч болмогцоо хамгийн түрүүнд АТГ-ын удирдлагуудыг дуудаж уулзан “60 тэрбумын хэрэг” гээчид нэр холбогдсон хүмүүст хатуу хариуцлага тооцохыг сануулсан боловч хууль хяналтын байгууллага хэрэгсэхгүй болгосон. Гэвч МАН эрх барьж буй энэ үед төрийн алба, Монголын нийгмийн тэргүүлэх салбаруудыг хэрсэн “60 тэрбум”-ын схем хүрээгээ улам тэлж хяналтаас гарлаа. Хамгийн тодорхой жишээ бол БСШУСЯ. Монгол Улсын боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт гэсэн дөрвөн том салбарыг нэгтгэн хариуцдаг энэ яам, Ц.Цогзолмаа сайд болон түүний бүрдүүлсэн багийнхны талаарх таагүй мэдээлэл, элдэв баримтууд хэвлэлээр нэг хөврөх ч хариуцлага тооцсон нь үгүй. Харин ч Төрийн албаны зөвлөл, АТГ нь өөгшүүлээд байна уу даа гэмээр дүр зураг харагдана. Ц.Цогзолмаа сайдын хувьд, УИХ-ын гишүүн, сайд гэсэн “Давхар дээл”-тэй, дээр нь М.Энхболдын фракцид багтдаг. Төрийн албаны зөвлөлийн зарим удирдлага, АТГ-ын дарга Х.Энхжаргал нар ч М.Энхболдтой ойр дотно харилцаатай гэдэг нь “60 тэрбумын аархал” хэмээх бичлэгээс тодорхой харагдсан. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа яамныхаа удирдах бүрэлдэхүүнд ямар ямар хүмүүсийг багтаасан бэ, тэд хэн бэ... Хамгийн их төсөвтэй яамдын тоонд багтах ч боловсон хүчний бодлого нь дампуурлын байдалд хүрсэн, хэл ам, хэрүүл шуугиан байнга шахам дэгддэг БСШУСЯ-ны дарга нар хаанаас ирсэн хэний хүмүүс юм бол!?

БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлого хариуцсан газрын дарга бөгөөд Төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгч Т.Ням-Очир. Түүнийг учир мэдэх хүмүүс “Ц.Цогзолмаа сайдын ээжийн талын хамаатан” гэдэг. Тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хоёр ч хүн “Ажлаасаа хууль бусаар чөлөөлөгдсөн” гэж шүүхэд зарга үүсгэсэн. Тэр дундаа Улсын Дээд шүүхээс “Б.Баярсайханыг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албанаас хууль бусаар чөлөөлсөн байна” гэсэн утгатай шийдвэр гарсны дараахан Т.Ням-Очирыг Төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь хэвлэлийнхний анхаарлыг татаж байна. “Ц.Цогзолмаа сайдын шийдвэр Улсын дээд шүүхийн тогтоолоос илүү хүчтэй юү” гэх шүүмжлэл ч олон нийтийн дунд бий. Үүнээс гадна БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ж.Болормаа ч хууль хяналтын байгууллагад хандсанаа хэвлэлийнхэнд нэг бус удаа мэдээлж байсан. Тэрбээр хэвлэлд ярилцлага өгөхдөө Ц.Цогзолмаа сайд болон түүний тойрон хүрээлэгчдийн талаар ноцтой мэдээллүүдийг дурдаж байсан удаатай.   

БСШУСЯ-ны Санхүү, эдийн засгийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Х.Галсанхүү. Тэрбээр Ц.Цогзолмаа сайдын нөхөр, Эрчим хүчний хөгжлийн төвийн захирал Ч.Саранжавын хамаатан. Ч.Саранжавын удирддаг Эрчим хүчний хөгжлийн төвийн санхүү хариуцсан даргаар ажиллаж байгаад Ц.Цогзолмааг сайд болмогц БСШУСЯ-д “томилогдож” иржээ. Х.Галсанхүүгийн эхнэрийг “Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын хамаатан” гэсэн мэдээлэл бий. Тийм ч учраас Х.Галсанхүү нь АН эрх баривал Д.Дорлигжавтай, МАН сонгуульд ялбал Ч.Саранжавтай ойр ажилладаг гэх. Ц.Цогзолмаагийн нөхөр Ч.Саранжавын тухайд “Төсвийн 365 сая төгрөгөөр хоёр ширхэг “Ланд-200” машин худалдаж авсан” гэдэг дуулианы эзэн. Тэр нь ч баримт сэлттэйгээ хэвлэлүүдэд нийтлэгдэж байв.

БСШУСЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын үүрэг гүйцэтгэгч С.Мөнхөөлэй. Ц.Цогзолмаа сайдыг эзгүйд БСШУС-ын сайд мэт аягладаг, тус яам болон салбарыг жинхэнэ самарч байгаа талаар Төрийн нарийн бичгийн дарга асан Ж.Болормаа ярилцлагадаа дурдсан удаа бий. Төрийн албаны зөвлөл, АТГ-аас түүнийг “БСШУСЯ-д ажиллах ёсгүй” гэсэн утгатай дүгнэлт гаргасан гэх ч С.Мөнхөөлэй нь Ц.Цогзолмаагийн албан бус орлогчийн үүргийг гүйцэтгэсэн хэвээр аж. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ч түүнд их итгэдэг бололтой. Яамныхаа газар, хэлтсийн дарга нарт “Намайг байгаа цагт С.Мөнхөөлэйгөөр оролдохгүй шүү” гэж тушаасан тухай яриа яамаар нь нэг байдаг аж. Эндээс харвал, Ц.Цогзолмаа сайд хуулиас дээгүүр эрх мэдэлтэй мэт аашилж яваа бололтой.

БСШУСЯ-ны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч н.Нансалмаа. Түүнийг “УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга асан Ж.Мөнхбатын шахааны хүн. Нутгийнх нь бөхийн эхнэр” гэдэг.

БСШУСЯ-ны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн н.Отгонбаяр. Ховд аймгийн гаралтай. Тендертэй холбоотой ажлуудыг зохион байгуулдаг аж.

БСШУСЯ-ны нягтлан бодогч н.Уранбилэг. Тус яамны Санхүү, эдийн засгийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Х.Галсанхүүтэй хамт ажиллаж байсан. Увс нутгийн гаралтай.

БСШУСЯ-ны нярав н.Батболд. Х.Галсанхүүгийн дунд сургуулийн найз.

БСШУСЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын бодлого хариуцсан газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Болормаа. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын нагац эгч.

БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлого хариуцсан газрын даргын үүрэг гүйцэтгэгч Т.Амаржаргалан. УИХ-ын дарга М.Энхболдын ойрын хамаатан, нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөрийн эхнэр.

БСШУСЯ-ны Гадаад харилцаа, олон улсын төсөл, хөтөлбөр хариуцсан хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч н.Ууганбаяр. Ц.Цогзолмаа сайдын зөвлөх С.Мөнхбатын найз.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагийн зөвлөх С.Мөнхбат. МАН-ын гишүүн, “Сайдын зөвлөх атлаа МУИС-ийн ТУЗ-ийн даргаар хууль зөрчиж томилогдсон” гэх дуулианы эзэн.           

  • Шинэ
  • Их уншсан