Ж.Баатар генералыг цагаатгах ажлын хэсэг байгуулагджээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн дөрөвдүгээр сарын 24-нд гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдож, хорих ялаар шийтгүүлсэн нэр бүхий гурван генералын цолыг хураах зарлиг гаргасан. Тодруулбал, бригадын генерал Т.Дашдэлэг, хошууч генерал Ч.Амарболд, П.Даш нарын цолыг хураах шийдвэрлэсэн юм. Харин үүний дараахан УИХ-ын гишүүн асан Х.Жекейн генерал цолыг хураах зарлигаа ёсоор болгосон. Гэвч “Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Хятадын тусгай албадтай холбогдож байсан нь хөдөлшгүй баримтаар тогтоогдчихсон зүйл” гэж хэвлэлд ам нээсэн Ж.Баатар генералын цолыг хураах уу” гэдэг асуулт нийгэмд үүссэн. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд телевизийн нэвтрүүлэгт оролцох үедээ энэ талаар “Ж.Баатар генерал бол хэлмэгдсэн хүн” гэх хариултыг өгч байлаа. Тэгвэл Ц.Нямдоржийг Хятадын тусгай албадтай холбогдож, өмнөд хөршид очихдоо бэлэг сэлт авч байсан тухай мэдээллийг олон нийтэд хүргэсэн биш ажил, амьдралаараа хохирч шүүхээс ял шийтгэл сонссон Ж.Баатар генералыг цагаатгах ажлын хэсэг томилогдсон тухай мэдээлэл улс төрийн хүрээнд байна. ТЕГ-аас Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ба “Хятадын тагнуул” хэмээх олон жил үргэлжилсэн асуудлыг 2018 он гарсны дараахан улсын нууцаас гаргасан гэх мэдээлэл бий. Тэгэхээр дээрх ажлын хэсгийнхэн Ц.Нямдорж сайдтай холбоотой мэдээллийг эхнээс нь нягталж үнэн зөвийг магадалсны эцэст генерал Ж.Баатарыг цагаатгах эсэхээ шийдэх нь тодорхой. Харин хэр хугацаа зарцуулах нь тодорхойгүй аж. Ямартай ч Ерөнхийлөгчийн институци хавиас дээрх ажлын хэсгийг томилсон тухай мэдээлэл Төрийн ордонд байна.

Д.Энх  

     

  • Шинэ
  • Их уншсан