Биеэ хоргүйжүүлэх 10 шалтгаан

 

Та хоргүйжүүлэх, цөсөө угаах, мацаг барих гэх мэт биеийн хордлого тайлах аргуудын талаар сонсож байсан байх. Харин та аль нэгийг нь туршиж, хэрэгжүүлж байсан уу? 

Та хоргүйжүүлэх, цөсөө угаах, мацаг барих гэх мэт биеийн хордлого тайлах аргуудын талаар сонсож байсан байх. Харин та аль нэгийг нь туршиж, хэрэгжүүлж байсан уу? 

Хэрэв та өмнө эдгээр аргуудаас аль нэгийг нь туршиж үзээгүй,  биеэ хоргүйжүүлж, цэвэрлэж байгаагүй бол яагаад биеэ хоргүйжүүлэх хэрэгтэй байдаг талаарх 10 шалтгааныг танд танилцуулъя. Та үүнийг уншаад, биеэ хоргүйжүүлэхийн ач холбогдолыг мэдсэнээр, өөрийн эрүүл мэндийн төлөө зөв шийдвэрийг гаргахад туслах болов уу хэмээн найдаж байна. 

Биеэс хорыг гадагшлуулсаны дараа та амьдралын муу зуршилуудаас салж, эрүүл амьдрах хэв маяг руу хурдан ордог. Мөн таны биеийн эд эрхтэн тасралтгүйгээр ажиллаад ядарсан байдаг тул тэднийг амрааж байх нь хамгийн чухал. 

Мөн бидний биеийн уушиг, нарийн бүдүүн гэдэс, элэг, бөөрөнд маш их хор хуримтлагддаг. Тэгэхээр бүтэн өвөл хортой утаагаар амьсгалсан, өвлийн турш мах идэж биеэ хордуулсан, бөөрөө цэвэрлэж амрааж байгаагүй бол та энэ нийтлэлийг уншиж, амьдралдаа хэрэгжүүлэн мөн найз нөхөд, гэр бүлийнхэндээ ч санал болгоорой. 

Маш олон хордлого тайлах аргууд байдгаас та өөртөө таарсан аргыг нь хэрэглэхэд л хангалттай. 

Биеэ хоргүйжүүлэх 10 шалтгааныг дор дурдъя!

  1. Турааж галбиржуулна.

Биеийн жингээ хасч, турах нь  таны зорилгын нэг бол заавал бие мах бодыг хоргүйжүүлэх шаардлагатай. Мөн бага хэмжээний таргалалттай бол биеийг хоргүйжүүлэхэд л шийдэгдэх нь бий. Хордлого тайлах дэглэм барих нь турахыг хүссэн хүмүүст мөн нэг сайхан эхлэл гэж хэлж болно.

2. Илүү эрч хүчтэй болно.

Биеийн жингээ хасч, турах нь  таны зорилгын нэг бол заавал бие мах бодыг хоргүйжүүлэх шаардлагатай. Мөн бага хэмжээний таргалалттай бол биеийг хоргүйжүүлэхэд л шийдэгдэх нь бий. Хордлого тайлах дэглэм барих нь турахыг хүссэн хүмүүст мөн нэг сайхан эхлэл гэж хэлж болно.

Хордлого тайлна гэдэг нь тураана гэсэн үг биш, харин хордлогыг тайлсаны дараа та турах дэглэм барихад урт хугацаанд таны жин хэвийн байх боломжийг олгоно.

3. Дотоод эд эрхтэнийг дэмжинэ.

Хордлого биед үүсэхээр бидний биеийн эд эрхтэн хорыг хадгалж, хорыг тайлахгүй явсаар хүний бие өвдөж эхэлдэг. Тиймээс эд эрхтэний өвдөөд байгаа бас нэг шалтгаан нь хор ихтэй байгаагаас болдог. Таны эд эрхтэн хэвийн ажиллаж байгаа мэт санагдавч, таны бодож байгаагаас ч их хордсон байдаг. Ялангуяа дээр хэлсэнчлэн уушиг, элэг, нарийн бүдүүн гэдэс, бөөрөнд хамгийн их хор хуримтлагддаг.

4. Дархлааг дэмжинэ.

Таны эд эрхтэн хордлогоос ангижирсанаар, тэд таныг гадны вирус, өвчнөөс сайтар хамгаалж, идсэн хоолны шим тэжээлийг маш сайн боловсруулдаг. Мөн тунгалагийн булчирхайг сайтар ажиллуулдаг үр тариа хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх нь ач холбогдолтой байдаг ба тунгалаг төвийн систем нь хорыг гадагшлуулахад чухал үүрэгтэй.

5. Ходоодны үйл ажиллагааг дэмжинэ.

Хордлогыг тайлах бас нэг чухал ач холбогдол нь ходоод хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулдаг. Таны идсэн хоолны үлдэгдэл бүдүүн нарийн гэдсэнд удсанаар таны биеийг дотроос нь хордуулж байдаг бол нарийн бүдүүн гэдсээ жилдээ нэг удаа угааж цэвэрлэн амрааж байх нь амнаас эвгүй үнэр гарахыг хэвийн болгоод зогсохгүй, зөв хоолны дэглэм барьвал хоол шингэхгүй хэхэрч, гэдэс цанхайх, ходоод өвдөх зэрэг зовиурыг дарж, хэт хоолны дуршил дарах, эсвэл дуршилгүй болсонг сайжруулах ач холбогдолтой.

6. Арьсыг тольгор, цэвэрхэн болгоно.

Арьс бол уламжлалт анагаах ухаанд уушиг, элэгтэй холбоотой гэж үздэг тул та элэг, уушигаа цэвэрлэхгүйгээр гаднаасаа ямар ч тос түрхээд үр дүн төдийлөн өгдөггүй. Харин та зөв хооллон, биед хуримтлагдсан хорыг гадагшлуулах нь нүүрний арьс төдийгүй, биеийн арьсанд үүссэн аливаа эмгэгийг эмчлэхэд маш үр дүнтэй.

7. Ой тогтоолтыг сайжруулна.

Чихэр их идэх, буруу хооллох нь бидний сэтгэл санаанд нөлөөлж, ой тогтоолтыг бууруулж байдаг. Уушигаараа бүтэн зөв амьсгалах нь ой тогтоолтыг сайжруулж, сэтгэл санааг тайвшруулж, төвлөрөлт сайтай болгодог. 

8. Үсийг сайхан болгоно.

Сайхан үсийг хүсэхгүй эмэгтэй байхгүй байх. Үс тань гэмтэж, хугараад, эсвэл тослогтоод байгаа бол энэ таны биед эрдэс бодис хүрч чадахгүй байгааг илэрхийлж байгаа ба таны бие хордлогод орсонг илтгэж байна. Хордлогыг тайлсаны дараа таны идсэн хүнсний шим тэжээл хаа хүрэх газраа хүрэх боломжтой болно. 

9. Хөгшрөлтийг удаашруулна

Хөгшрөлтийн шинж тэмдэгийг удаашруулахад жилдээ нэг удаа заавал хордлогыг тайлж байх хэрэгтэй. Та дээр дурдсан илүүдэл жин, арьс, үс, хоол боловсруулалтын асуудалд орох тусмаа хурдан хөгширнө. Дээрхи бүгдээс хол байх тусмаа залуу эрч хүчтэй байна. 

10. Идэж байгаа хоолонд нь улам дуртай болгоно. 

Хоргүйжилт хийснээр та идэж байгаа хүнсээ анхаарч, буруу хүнснээс өөрийн эрхгүй татгалзаж эхэлдэг. Сахар, хэт их шарсан хоол зэргээс татгалзаж эхлэхийг хүсвэл та 2 долоо хоногийн дэглэмтэйгээр хоргүйжүүлэх хоолны дэглэм барих нь тусалдаг. Таны бие үнэхээр таатай сайхан мэдрэмж аваад ирэхээр, таны тархи буруу хүнсийг ялгаж, үгүй гэж хэлж эхэлнэ, цаашид суралцах болно.

Одоо та хордлогыг тайлах алхам хийж эхлэхэд бэлэн үү?
Хорлогыг тайлах нь маш олон бие физилогийн болон эрүүл амьдралыг хэвшүүлэх ач холбогдолтой байгаа биз. 
Та одоо бэлэн үү? 

Хоргүйжүүлэх хөтөлбөрт хамрагдсанаар таван цул, зургаан сав эрхтэний үйл ажилгааг дэмжин биед хуримтлагдсан хорт нэгдлүүдийг гадагшлуулж, оюун ухааныг тодруулж, таван мэдрэхүйг хурц болгон, бодисын солилцоог сайжруулж, залуужуулах, биеийн хамгаалах тогтолцоог сайжруулахад оршино. 

Хөтөлбөр хэрхэн явагдах вэ? 

Хөтөлбөр нь 3 үе шаттай.

  1. үе шат : Уушиг, бүдүүн гэдсийг цэвэрлэнэ.
  2. үе шат: Элэг цөс цэвэрлэнэ.
  3. үе шат: Бөөр болон давсаг, тунгалагийн системийг хүчжүүлнэ.

Хоргүйжүүлэх хөтөлбөрийн бүртгэл: 2019 оны 3 дугаар сарын 9-нөөс 2019 оны 3 дугаар сарын 19 хүртэл явагдана.

Хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа: 14 хоног

(Хордлого тайлах хөтөлбөрт хамрагдахад тохиромжтой нас: 13- 65 нас хүртэл)

Эсрэг заалт: 

  • Цөсний чулуу 3 мм-ээс дээш
  • Ходоодны хурц хэлбэрийн үрэвсэл 
  • Нойр булчирхайн хурц үрэвсэл 
  • Элэгний архаг үрэвсэл хүнд хэлбэр 
  • Харшил ( Сэдрэлтийн үе)
  • Зүрхний хурц хэм алдагдал 
  • Гуурсан хоолойн багтраа 
  • Жирэмсэн 
  • Хөхүүл эмэгтэй  ( 6 сар хүртэл)
  • Хүнд өвчтэй 

Хөтөлбөрийн онцлог, давуу тал: 

Мэргэжлийн эмч хамт олон, уламжлалт анагаах болон европ анагаах ухааныг  хослуулан, эрүүл мэндийн талаас хордлогыг хүнсээр тайлна.

  • Эмчийн үзлэг ( 3 удаагийн)
  • Хоргүйжүүлэх хичээл ( 2 удаа), (Бие махбодийг хоргүйжүүлэхийн ач тус, бие махбодыг хэрхэн хоргүйжүүлэх вэ?)
  • Хөтөлбөрийн турш хэрэглэх үр тариа болон цайны жор хөтөлбөрийн үнэнд багтсан.
  • Хөтөлбөрийн турш өөрийн биеийн онцлогт тохирсон 14 хоногийн хоолны тусгай жор авна.

Хөтөлбөрийн үнэ: 

  • Монголд 400,000 төг
  • Америкт: $199

                                                                                                                                                                                                                         AMU.MN

  • Шинэ
  • Их уншсан