Япон НҮБ-д төсөл илгээхээс татгалзлаа

Япон улс 2008 оноос хойш анх удаа Хойд Солонгост хүний эрх зөрчигдөж байгааг шийдвэрлэх төслийг НҮБ-д илгээхгүй гэж тус улсын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ёшиде Суга мэдэгджээ. Тэрээр “АНУ, Хойд Солонгосын тэргүүнүүд Ханойд хийсэн уулзалтын үеэр 1970,1980 онд Пхеньяны тагнуулынханд барьцаалагдсан япон иргэдийн талаар ноцтой хэлэлцсэн” гэв. Манай орон тэдний уулзалтын үр дүн болон барьцаалагдсан япон иргэдтэй холбоотой асуудлыг харгалзан үзсэн. Түүнээс гадна энэ асуудлыг цогц болгон үзсэнээр төслийг танилцуулахгүй байхаар шийдвэрлэсэн” гэж хэвлэлийн хурлын үеэр онцолжээ.  Мөн Япон Хойд Солонгост тавьсан хоригоо цуцлахаар төлөвлөөгүй. Харин ч ирэх сард хугацаа дуусах нь хоригийнхоо хугацааг сунгахаар төлөвлөж байна гэж нэмж мэдэгдсэн байна. Ёшиде Суга “Бид АНУ болон Олон улсын нийгэмлэгтэй хамтран ажиллаж байгаа. Түүнээс гадна бид НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн тогтоолыг бэхжүүлэх шаардлагатай гэсэн улс төрийн бодлогыг барьж байгаа” гэжээ.

Эх сурвалж: Х.Оюунболд, www.polit.mn

  • Шинэ
  • Их уншсан