Монголчууд химийн элементийн үелэх хуулийг аль эрт нээсэн

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр  2019 оныг Менделеевын үелэх системийн жил болгон зарласан. Үүнтэй холбогдуулан ОХУ нэрт эрдэмтнийхээ амьдрал, шинжлэх ухааны амжилтыг өгүүлж, нэр хүндийг нь алдаршуулсан баримтат кинонууд  хийхээр төлөвлөсөн тухай тус улсын Соёлын яамны сайд Владимир Мединский мэдээлэл хийв. Учир нь энэ онд Менделеевын таблиц хэмээн алдаршсан химийн элементүүдийн үелэх системийг нээсний 150 жилийн ой  тохиож байна.  “Менделеевын үелэх систем”  нь дэлхийн шинжлэх ухаанд эргэлт хувьсгал гаргасан бүтээл. Оросын эрдэмтэн Менделеев Д.И.Немецийн эрдэмтэн Лотар Мейер бие биеэсээ хамааралгүйгээр (1869-03-01)  Химийн элементийн үелэх хуулийг нээсэн байдаг. Лотар Мейер үелэх хуулийг  топологийн хэлбэрээр илэрхийлсэн бол Менделеев  Д.И., матриц хүснэгтийн хэлбэрээр нээсэн болохоор матрицийн элементүүдийн диагналийн чанар, матрицийн гишүүдийн дунджийн чанарыг ашиглан цоо шинэ элементүүдийг онолын түвшинд  нээж,  шинж чанарыг нь  урьдчилан хэлж чадсан  юм. Эх орны хөгжлийн тулгуур нь уул уурхайн үйлдвэрлэл болж буй энэ цагт эрдэс баялгаа олборлон боловсруулах, тэр дундаа баяжуулах, гүн боловсруулах үйлдвэр барих нь нэн чухал хэмээн олон жил ярьж байна.  Ашигт малтмалын баяжуулалтын мэргэжил бол геологи, геохими, эрдэс судлал, петрографи төрөл бүрийн физик, хими гээд олон шинжлэх ухааны зааг дээр оршдог. Дэлхий дээр нейтрал атомын физик, химийн шинж чанарт үндэслэсэн химийн элементийн 1300 гаруй хувилбар байдаг. Энэ  бүх  хувилбарыг бид судлаад үелэх системийн химийн элементийн баяжуулалтын нано системийг нээхдээ анх удаа идэвхтэй ионы физик, химийн шинж чанарт үндэслэж тулгуурласан  болохоор  өмнөх системүүдээс эрс ялгаатай  бөгөөд аливаа технологийг онолын түвшинд тандах   бодит давуу чанартай  юм.

Химийн элементийн баяжуулалтын нано системийг нээчихсэн болохоор аль ч эрдэс түүхий эдийн химийн томьёог л мэдэж байвал ямар аргаар, яаж баяжуулах, гүн боловсруулах вэ гэдгээ онолын хувьд тандах бүрэн боломжтой. Олон эрдэмтэдтэй, хүн ам олон,  техник технологийн өндөр хөгжилтэй улс оронд  нэг судлаач ганц түүхий эдийг баяжуулах, гүн  боловсруулах технологийг дагнаад эзэмшээд явчих бүрэн боломжтой. Харин эрдэс түүхий эдийн асар их   баялагтай, тоотой цөөхөн судлаачтай  манай улсын хувьд  ийм боломж хязгаарлагдмал  тул бүх эрдэс  түүхий эдийг баяжуулах, гүн боловсруулах   системийн нэгдсэн онол  бий болгох чиглэлд миний бие судалгаа хийсэн билээ. Улмаар эрдэс түүхий эдийг баяжуулах фабрикийн практик үйл ажиллагаа,  элементийн үелэх системийн бүх хувилбаруудыг судалж, дэлхийд анхны “Химийн элементүүдийн  баяжуулалтын нано систем”-ийг  нээж 1992 оны 5-р сарын 25-нд  Оновчтой саналын №22211 гэрчилгээгээр баталгаажуулсан юм. Өөрөөр хэлбэл дорнын гүн ухааны “хоосон чанар”, “хязгааргүй чанар” өнөөгийн шинжлэх ухааны хэллэгээр бол нано ертөнцөд нэвтэрчихсэн юм.  

Өнөөдөр Монголын нано технологичид 150-300 наногийн түвшинд ажилладаг гэдэг. Гэтэл химийн элементүүдийн баяжуулалтын нано-системийг нээж улмаар эрдсийн гадаргын нано ертөнцөд нэвтрэн (хамгийн жижиг устөрөгчийн ион 0,01 нано ба хамгийн том иодын ион 0,2 нано юм) химийн урвалжийн эрдсүүдийн гадаргад үйлчлэх механизмыг тайлж, өндөр идэвхтэй шинэ урвалжуудыг онолын хувьд тандах боломжтой болсон. Монголчууд яагаад аль эрт  үелэх системийг нээчихсэн юм гэхээр химийн элементийн үелэх систем дахь элементүүд бол дараалсан 108 натураль тоо, өөрөөр хэлбэл суваргын тоо билээ. Хэрэв суварга болон мөнхөд эргэлдэх овооны  оройгоос туузан дээр 108 тоо бичиж хэвлээд ороож хулдах  юм бол үелэх хуулийн мөн чанар адилхан илэрдэг юм.

Эх сурвалж: erdenettoday.mn, Ж.Баатархүү

 

  • Шинэ
  • Их уншсан