У.Хүрэлсүх, Н.Ганбямба, Г.Эрдэнэбат нарын хэн нь нөхөн сонгуульд нэр дэвших вэ

            УИХ-ын өнгөрсөн намрын чуулганы төгсгөлд Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт явуулах нөхөн сонгуулийн товыг тогтоосон. Тодруулбал, ирэх зургадугаар сарын 30-нд УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын орыг залгах эрхмийг сонгох юм. Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт Мөрөн, Жаргалтхаан, Хэрлэн сумд багтдаг. Эдгээр сумын иргэдийг төрд төлөөлөлтэй болгох энэ удаагийн сонгуульд МАН-аас хэнийг нэр дэвшүүлэхийг тус нам Бага хурлаараа шийднэ. Эх сурвалжуудын мэдээлснээр, МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат нарын нэр яригдаж байгаа аж. Гэхдээ эрх баригч хүчнийхэн эцсийн шийдвэрээ хараахан гаргаагүй байна. МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хувьд “Би намын дарга, Ерөнхий сайд гэсэн хоёр давхар дээлтэй. Ийм байж сонгуульд нэр дэвшиж УИХ-ын гишүүн болох нь утгагүй” гэсэн байр суурийг илэрхийлсэн тухай хэвлэлүүд мэдээлж байсан.  

  • Шинэ
  • Их уншсан