Эхний дөрвөн сард төсөвт 334 тэрбум төгрөг төвлөрүүллээ

     Эрдэнэт үйлдвэр”-ийн өдөр тутмын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа жигд, хэвийн явагдаж байна. Уурхайчид өртөг зардал хэмнэх бодлогын хүрээнд энэ оны эхний улиралд борлуулалтын нэг төгрөгт ногдох зардлыг 9 хувь, нэг тонн цэвэр зэсийн тооцоот өөрийн өртгийг 6.4 хувиар бууруулжээ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2019 оны нэгдүгээр улиралд улс, орон нутгийн төсөвт 251 тэрбум төгрөг төвлөрүүлсэн бол оны эхний дөрвөн сарын байдлаар 334 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Төлөвлөгөөний биелэлт 100-113 хувьтай байгаа юм. Үүнийг дагасан эдийн засгийн эерэг үзүүлэлт ч гарч байна.

У.Бат

  • Шинэ
  • Их уншсан