Хотын Захирагч “Чингэлтэй фестиваль”-д оролцов

Тус арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Чингэлтэй дүүргийн засаг дарга Ж.Эрдэнэбат болон бусад холбогдох албаныхан болон хамтын ажиллагаатай Элчин сайдууд, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд нар оролцов.

“Чингэлтэй фестиваль” арга хэмжээг нээж,  хотын Захирагч С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Нийслэлийн удирдлагуудын зүгээс Монгол Улсын түүх соёл, үндэстэн ястны уламжлалыг дэлхийд түгээн таниулах, үндэсний өв соёлыг хамгаалах хүрээнд эрдэмтэд, судлаачид, түүхчидтэйгээ хамтран ажиллахад анхаарч байгаа. Мөн энэ жил нийслэл хотын түүхт 380 жилийн ойн хүрээнд их хотынхоо түүх соёлыг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, түүх  дурсгалын газруудыг сэргээн засварлах, хамгаалах ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Хүн төвтэй бодлогын хүрээнд хийгдэх олон ажлуудын маань эхлэл өнөөдөр болж буй “Чингэлтэй фестиваль” юм.  Хэдэн өдрийн өмнө “Улаанбаатар номын баяр-2019” арга хэмжээг зохион байгууллаа. Хүн төвтэй бодлогын зорилтын хүрээнд олон зуун жилийн түүхтэй урлаг соёлын уламжлалаараа дамжуулаад иргэд, оршин суугчид, ялангуяа хүүхэд багачуудад үндэсний соёл урлагаа таниулах ажлуудыг хийх болно” гэв.

“Чингэлтэй фестиваль” арга хэмжээг нээж,  хотын Захирагч С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Нийслэлийн удирдлагуудын зүгээс Монгол Улсын түүх соёл, үндэстэн ястны уламжлалыг дэлхийд түгээн таниулах, үндэсний өв соёлыг хамгаалах хүрээнд эрдэмтэд, судлаачид, түүхчидтэйгээ хамтран ажиллахад анхаарч байгаа. Мөн энэ жил нийслэл хотын түүхт 380 жилийн ойн хүрээнд их хотынхоо түүх соёлыг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, түүх  дурсгалын газруудыг сэргээн засварлах, хамгаалах ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Хүн төвтэй бодлогын хүрээнд хийгдэх олон ажлуудын маань эхлэл өнөөдөр болж буй “Чингэлтэй фестиваль” юм.  Хэдэн өдрийн өмнө “Улаанбаатар номын баяр-2019” арга хэмжээг зохион байгууллаа. Хүн төвтэй бодлогын зорилтын хүрээнд олон зуун жилийн түүхтэй урлаг соёлын уламжлалаараа дамжуулаад иргэд, оршин суугчид, ялангуяа хүүхэд багачуудад үндэсний соёл урлагаа таниулах ажлуудыг хийх болно” гэв. Анх 2013 онд “Хотын гудамж-Миний нутаг” нэртэйгээр эхлүүлж байсан Чингэлтэй фестиваль арга хэмжээг энэ жил  “Монгол бахархал” сэдвийн хүрээнд зохион байгуулж байна. Энэ өдөр соёл урлаг, спортын олон талт арга хэмжээ болж байгаа бөгөөд СУИС-ийн авьяаслаг оюутнууд, цэцэрлэгийн багачууд, сурагчид, мэргэжлийн урлагийн байгууллагуудын тоглолтууд, иргэдийн парад жагсаал, орчин үеийн гудамжны бүжгийн тулаан, залуусын чөлөөт уран бүтээлийн үзүүлбэр /open mic/, спортын тэмцээн уралдаан, хөгжөөнт тэмцээн, дүрслэх урлаг, гар урлалын үзэсгэлэн, үсчин, гоо засалчдын мэргэжлийн шоу үзүүлбэр, худалдаа үйлчилгээ, тоглоомын үйлчилгээ зэрэг олон талт үйл ажиллагааг бүтэн өдрийн турш зохион байгуулах аж.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 

 

  • Шинэ
  • Их уншсан