Улаанбаатарын үдэш “Эх орноо хамтдаа дуулъя” цэнгүүний дараа 18 чиглэлд үнэгүй автобус үйлчилнэ

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүд долоодугаар сарын 11, 12-нд 21:00 цагт Улаанбаатарын үдэш “Эх орноо хамтдаа дуулъя” цэнгүүн Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах гэж байна.Цэнгүүний дараа иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээ хүргэх төлөвлөлтийг Нийтийн тээврийн үйлчилгээний газраас хийгээд байна.

Үүнд: Улаанбаатарын үдэш “Эх орноо хамтдаа дуулъя” цэнгүүний үйл ажиллагаа өндөрлөхөд их багтаамжийн 18 автобус 18 чиглэлд Сүхбаатарын талбайн баруун, зүүн болон урд 3 зогсоолоос буюу зурагт тэмдэглэсэн “А”, “Б”, “В” зогсоолоос дараах суурьшлын цэгүүд рүү үнэ төлбөргүй үйлчилнэ.

Үйлчлэх чиглэл, зогсоолын мэдээлэл:

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.

 

  • Шинэ
  • Их уншсан