"Эрдэнэт үйлдвэр"-т ажилд орохын тулд мөнгө төлдөггүй

Орхон аймгийн Цагдаагийн газарт он гарсаар нийт 645 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 3.7 хувиар буурсан үзүүлэлт юм. Гэсэн хэдий ч бусдыг залилах гэмт хэрэг өмнөх онтой харьцуулахад 43.1 хувиар өссөн байна.

    Цахим ертөнцөөр худалдан авалт хийснээс бусдад залилуулах, Эрдэнэт үйлдвэр”-т  ажилд оруулна, үйлдвэрийн фондын байранд оруулж өгнө, гэх зэрэг залилангийн хэрэг гарсаар байгааг Орхон аймгийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Л.Содбилэг мэдээллээ.

    Эрдэнэт үйлдвэр”-ийн нэрийг ашиглан бусдыг залилсан хэрэг он гарсаар 15 бүртгэгдэн, мөрдөн байцаах тасагт шалгагдаж байна. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэр”-т ажилд оруулж өгнө гэсэн залилангийн найман хэрэгт иргэд 49.7 сая төгрөгөөр хохироод байгаа бол үйлдвэрийн фондын байранд оруулж өгнө гэсэн залилангийн долоон  хэрэгт 82.9 сая төгрөгийн хохирол бүртгэгджээ.

    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрд адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг. Шаардлагатай ажлын байрыг албан ёсны цахим хуудас www.erdenetmc.mnсайтын Хүний нөөц - Нээлттэй ажлын байр хэсэгт байршуулан, олон нийтэд нээлттэй зарлаж, сонгон шалгаруулалтын эцсийн шийдвэрийг шалгаруулалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүн ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг. Мөн Эрдэнэт үйлдвэр”-ийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан Хамтын гэрээний дагуу, үйлдвэрт 20 ба түүнээс дээш жил ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх нь үүссэн ажилтны хүсэлтийг үндэслэн мэргэжлийг залгамжлуулах зорилгоор төрсөн нэг хүүхдийг мэргэжил, эрүүл мэндээр тэнцсэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулдаг журамтай юм.

 

  • Шинэ
  • Их уншсан