“Ойлгоё-Хүндэлье” аян “Эрдэнэт үйлдвэр”-т өрнөж байна

Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, харилцаа хандлагыг өөрчлөх зорилготой “Ойлгоё-Хүндэлье“ аян Эрдэнэт үйлдвэр”-ийн хэмжээнд эхэллээ. Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс зохион байгуулж буй тус аяны зорилго, зорилтыг уурхайчдад танилцуулах арга хэмжээ үйлдвэрийн бүсэд болов. Аяны танилцуулга мэдээллийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Гэрээт цагдаагийн хэлтсээс зохион байгуулж, ажилчдын дунд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ухуулга, нөлөөллийн сурталчилгаа явуулсан байна. “Ойлгоё-Хүндэлье” аянд Автотээврийн цехийн ажилчид нэгдэн нийт 31 автобусанд зурагт хуудас нааж, үйлдвэрийн дүүрэгт 100 ширхэг зурагт хуудсыг тодорхой цэгүүдэд байршуулан ажиллалаа.

                                                                                                                                                                                         Эх сурвалж: erdenettoday.mn


 

  • Шинэ
  • Их уншсан