БОН ЖУ ХО: “ШИМЭГЧ” КИНОНЫ НЭГ ХЭСГИЙГ МИНИЙ АМЬДРАЛААС САНАА АВЧ ХИЙСЭН

“Оскар” кино наадмаас  Өмнөд Солонгосын “Шимэгч” кино дөрвөн шагнал хүртсэн билээ. Энэ киноны найруулагч Бон Жун Хотой хийсэн ярилцлагыг “el periodico.com” цахим хуудаст нийтэлснийг хүргэе. 

-Танд “Шимэгч” киноны санаа яаж төрөв?
-Энэ санаа 2013 онд хийсэн баян, ядуугийн ялгааны талаар гардаг “Мөс хагалагч” киноны зургийг авч байх үеэр төрсөн юм. Тиймээс энэ сэдвээр гүнзгийрэхийг хүссэн. Мөн энэ киног орж байгаа санаанаас нь эхэлж хийх бодол төрсөн. Би залуудаа нэг баян хүүхдэд ганцаарчлан хичээл заадаг байв. Түүний гэр рүү явахдаа би багтдаггүй ертөнцөд зөвшөөрөлгүй орж байгаагаа мэдэрдэг байсан. Тэр гэр их гайхалтай харш байсан. Хоёр давхартаа саунтай байсан. Би миний найзууд надтай энэ байшинд орж чаддагсан бол зугаатай байх талаар боддог байлаа.

-Үнэндээ таны кинонд нийгмийн давхаргын бүх асуудал байдаг. Ямар зүйл таныг энэ талаар дахин судлахад хүргэв?

-Энэ бүгд бидний харилцан ажиллахад нөлөөлдөг.  Бид үүнийг хайхрахгүй байхыг хичээдэг. Учир нь бидэнд саад болдог. Гэхдээ өөр арга байхгүй. Бидэнд хэн нэгнийг танилцуулахад түүний хувцас, хамгийн сүүлийн үеийн утас, цаг, цүнх үнэтэй эсэхийг зөн совингоороо анхаарч хардаг. Бид хангалттай ойртвол хэрхэн үнэртэж байгааг нь хүртэл анзаардаг. Бидний биеийн үнэр хүртэл нийгмийн давхаргын асуудал.

-“Шимэгч” кино эмгэнэлтэй ч үзэж байхад инээдээ барьж чаддаггүй. Энэ нь танд сайхан санагддаг уу?
-Би уйтгартай хүн. Уучлаарай, надад хүмүүс зовж, баярлаж, тэд үүнийг хийх нь муу гэдгийг мэдэж байгаа ч инээж байгаагаар хийх надад таалагддаг. Түүнээс гадна  амьдрал бол зөвхөн эмгэнэл эсвэл хошин шог биш. Энэ хоёрын зохицол. Үнэн биз. Амьдралыг би ингэж л хардаг. Тиймээс миний кинонууд бас ийм.

Таны киноны өөр нэг өвөрмөц шинж бол төрөл зүйлийг үргэлж хольдог. Нэг төрөлд багтахын оронд таны кинонууд өөрийнхөө ангилалд багтдаг гэж хэлж болно. Та юу гэж бодож байна?
-Надад таалагддаг.  Миний хувьд киноны төрөл нь хүүхэд байхаасаа амьсгалж байсан миний амьсгалж байгаа агаар. Гэхдээ кино зураг авалт эсвэл кино хийж байх үед хэзээ ч би өөрөөсөө энэ түүх ямар төрлийнх вэ, ямар яриаг хүндэтгэх ёстой талаар асуудаггүй. Зарим хүн миний киног бохир хошин шог, бусад нь нийгмийг шүүмжилсэн, нөгөө хэсэг нь адал явдалт кино гэж хардаг. Гэхдээ нэг дор байдаг. Мэдээж энэ бүхнийг бичихэд надад зардал их гардаг.


-Ямар үнэтэй байх вэ?
-Кино зохиол бичиж байхад гэр бүлийнхэн минь намайг үзэн яддаг. Би мэдрэлийн өвчтөн бүдүүлэг хүн, дарангуйлагч шиг аашилдаг. Тиймээс миний эхнэр надад тайвшруулах эм уухыг зөвлөдөг. Гэхдээ энэ эмнүүд намайг бичихэд саад болдог гэдэгт итгэлтэй байна. Хамгийн муу үр дүнд би хэзээ ч сэтгэл хангалуун баяртай байж үзээгүй. Би кинонууддаа их хатуу ханддаг. “Шимэгч” кино үзэх болгондоо хол явалгүйгээр яагаад тэр эсвэл энэ хэсгийн зургийг өөр аргаар аваагүй юм бол гэж өөрөөсөө асуудаг.


Эх сурвалж: Х.ОЮУНБОЛД

 

  • Шинэ
  • Их уншсан