Ө.Энхтүвшин: Коронавирусээс шалтгаалан улсын орлого202,8 тэрбумаар буурсан

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан эхэллээ. Хуралдаанаар нийт дөрвөн асуудал хэлэлцэнэ. Нэгдүгээрт, короновирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх талаар авч буй зарим арга хэмжээний талаарх холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсоно. Хоёрдугаарт, АНУ-ын Чикаго хотод Консулын газар нээх талаар зөвшилцөх, гуравдугаарт Монгол улс, АНУ-ын стратегийн түншлэлийг бэхжүүлэх тухай, дөрөвдүгээрт, Гадаад харилцааны яамны 2019 оны ажлын тайланг тус тус хэлэлцэнэ. Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу короновирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх талаар авч буй зарим арга хэмжээний талаарх мэдээллийг Шадар сайд Ө. Энхтүвшин танилцуулсан юм. Тэрээр “Санхүүгийн олон байгууллагууд тодорхой судалгаануудыг хийсэн байна. Эдийн засагт хүнд тусах нь ойлгомжтой. Нэгдүгээр сарын дүн мэдээгээр улсын орлого 202,8 тэрбумаар буурсан байна. Тэр дундаа ашигт малтмалын орлого 157 тэрбумаар тасалдаад байна. Тийм учраас Засгийн газрын хуралдаанаар сайд тус бүрт чиглэл өгч эрсдлийн үнэлгээ, тооцоог хийх үүрэг өгсөн. Амаргүй нөхцөл байдалтай байгаа. Гуравдугаар сарын 2-ныг хүртэл нүүрсний экспорт зогссон”болохыг дуулгалаа.

Эх сурвалж: ulsturch.mn



 

  • Шинэ
  • Их уншсан