Сар шинийн өдрүүдэд улс, хот хоорондын хөдөлгөөнийг бүрэн хаана

Сар шинийн өдрүүдээр буюу хоёрдугаар сарын 23-ны 08.00 цагаас 27-ны 08.00 цаг хүртэл улс, хот хоорондын тээврийг зогсоох шийдвэрийг Улсын Онцгой комиссоос гаргалаа.  Тодруулбал, энэ хугацаанд автобус, галт тэрэг, автомашинаар Улаанбаатараас орох, гарах, аймгуудаас орох гарах хөдөлгөөнийг хааж буй бөгөөд нислэг хамаарахгүй юм байна.

Мөн Улсын онцгой комисс гуравдугаар сарын 2-ноос эхлэн БНХАУ руу нүүрс тээвэрлэлтийг хэвийн үргэлжлүүлэх бэлтгэл ажлыг хангах үүргийг салбарын сайдад өгөв.

Улсын Онцгой комиссын хуралдаанаар цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх зорилгоор нийслэл, аймаг, сумын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөн, хот хоорондын тээвэр, нийслэлийн нийтийн тээврийн чиглэлийг улс орон даяар хязгаарлах талаар хэлэлцсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn 

  • Шинэ
  • Их уншсан