Н.Алтанхуягийн намыг Монголын 36 дахь улс төрийн хүчнээр бүртгэлээ

Улсын Дээд шүүх өнөөдөр /02.21/ Ардчилал шинэчлэлийн нам /АШН/-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Э.Бямбацэрэн нарын хүсэлтийг хянан хэлэлцэв.

Хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хуульд нийцсэн гэж Дээд шүүх үзэж, уг намыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохоор болов.  Ардчилал шинэчлэлийн нам нь Монгол Улсад улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болж байгаа бөгөөд  хуульд нийцүүлж үйл ажиллагаагаа явуулахыг Дээд шүүх даалгажээ.

Ардчилал шинэчлэлийн нам нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн үүсгэн байгуулсан нам бөгөөд Монгол Улсын 36 дахь нам болж байгаа юм.

Эх сурвалж:www.polit.mn

  • Шинэ
  • Их уншсан